Мэдээ мэдээлэл

МАКСЧУУДЫН СЭТГЭЛИЙН ХАНДИВ ЭЗЭДДЭЭ ОЧЛОО

Жил бүрийн 10-р сар Максчуудын хувьд “өгөх өдөр”-үүд болж өнгөрдөг. Бид хамт олноороо нийгэмд чиглэсэн олон талт хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд энэхүү уламжлал 5 дахь жилдээ үргэлжилж байна. 

МАКС ГРУПП-н ажилтнуудын өөрсдийн хүчээр босгосон хандив өнөөдөр буюу “Үндэсний өгөх өдөр”-өөр эздэдээ хүрлээ. Нийт 5,600,000₮ -ийн мөнгөн хандив цугларсан бөгөөд тус Группт сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг, дэмжлэг хэрэгтэй байгаа 14 ажилтандаа “Сүү” ХК-ийн дээж бүтээгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн юм.  

 

Энэ үеэр МАКС ГРУПП-н Захиргаа, Хүний нөөцийн албаны дарга Д.Нямлхаажав: 

“Чин сэтгэлийн өглөг,  тус дэм гэдэг тийм ч их цаг хугацаа шаарддаггүй мөртлөө бусдад баяр, баясал өгч байдаг. Энэхүү хүмүүнлэгийн аян бол Максчуудын хувьд, зөвхөн хандиваар зогсохгүй бие биедээ үргэлж элгэмсэг, сайхан сэтгэлээр хандаж явахыг уриалдаг чухал үйл ажиллагаа.  Хамт олных нь зүгээс өгч буй сэтгэлийн бэлэг ажилтнууд та бүхэнд минь бага ч атугай тус дэм, гэрэл гэгээг авчрах  болтугай” гэлээ.

 

 

“Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд, 10-р сарын 27-ны өдөр, Максчууд нийт 28 литр цус хандивлаж, 240 хүнд амьдралд бэлэглэсэн бол 10-р сарын 16-ны өдөр,  "Байгаль дэлхийдээ хайраа өгье” уриатайгаар 600 мод тарьж, ногоон ирээдүйн төлөө нэгдсэн юм.

 

МАКС ГРУПП – ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ!