Мэдээ мэдээлэл

“Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” буюу Максчууд цусаа хандивласан нь

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийнхний хувьд, жил бүрийн 10-р сарын сүүлийн Баасан гариг Максчуудын өдөр байдаг. Учир нь Макс группийн ажилтнууд энэ өдөр цусаа хандивладаг уламжлал тогтоод тав дахь жилтэйгээ золгож байна. 
 

Нэг удаа цусаа бэлэглэхэд 3 хүний амийг аврах боломжтой гэж үздэг. Максчууд бид энэ өдөр нийт 28 литр цус хандивлаж, 240 хүнд амьдралд бэлэглэлээ.

 


Эрүүл мэндийн яам, цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Монгол улсын тэргүүлэх компанийн хувьд, сайн сайхны төлөөх үйлсэд манлайлан оролцож байдаг чимээгүй баатрууддаа талархал илэрхийлье” гээд, Максаар овоглосон хүндэт доноруудыг шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр,  “Макс цонх” ХХК-ийн менежер Б.Доржпүрэв, “Макслайн” ХХК-ийн үйлчлэгч Д.Сэлэгмаа нарт “Бахархал -10’ тэмдгийг гардууллаа. 

 

 

Энэ удаагийн цус хандивлах аян нь “Өгөх нь авахаас илүү ерөөлтэй” буюу  “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд хийж буй нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Бид бүхэн ЦУСНЫ ЭМГЭГ-тэй бяцхан хүүхдүүдэд, хагалгааны ширээн дээр АМЬДРАЛ-ҮХЛИЙН заагт байгаа өвчтөнд, ТӨРӨХИЙН ХҮНДРЭЛ-тэй эхчүүдэд, осол гэмтэлд өртсөн хэн нэгэнд амьдрал бэлэглэж байгаадаа туйлаас сэтгэл хангалуун байна.

 

10-р сарын 15-ны өдөр мод тарьж, Илүү ногоон байхыг уриалсан Максчууд, энэ өдөр бусдад амьдрал бэлэглэх үйлсэд ийнхүү нэгдлээ. Максчуудын “Өгөх өдөр” цаашид хандивын аянаар үргэлжилнэ.  

 

                                          МАКС ГРУПП -ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ!