МАКС ШИЛ, ЦОНХОНЫ ҮЙЛДВЭР

Макс шил, цонхны үйлдвэр нь 2002 оноос эхлэн барилгын зориулалттай болон ахуйн хэрэгцээний бүхий л шилэн хийц, шил боловсруулалт, Герман Улсын VEKA брэндийн хуванцар вакум цонх хаалга, модон тавилгыг хэрэглэгчиддээ санал болгож байна.

2014 онд бид Шил ганжуулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, дэлхийд үнэлэгдэх чанартай шилэн бүтээгдэхүүнээр илүү шуурхай үйлчлэх боломжтой болсон юм. Ингэснээр энэ чиглэлд дотоодын зах зээлийг 100% хангах, импортын зах зээлийг орлох, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх зорилго тавин ажиллаж байна.

Модны үйлдвэрлэлийн хувьд, Герман улсын тоноглол болон хатаалгын тоног төхөөрөмж ашиглан, 30 хоногийн турш ууранд хатаасан 1-р зэргийн бат, бөх чанартай модоор гадна, дотор модон хаалга, цонх, хаалт болон модон эдлэлүүдийг захиалагчийн хүссэн хэмжээ, өнгө загвартайгаар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх боломжтой. Мөн Герман Улсын VEKA брэндийн хуванцар цонх хаалгыг албан ёсоор Монголд үйлдвэрлэн хэрэглэгч нартаа хүргэж байна.