ГРУППИЙН ТАНИЛЦУУГА

Макс Групп нь эдүгээ 2300 гаруй ажилтантай, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зам, барилга, уул уурхай, газар тариалан зэрэг олон чухал салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж буй 20 гаруй охин компаниас бүрдсэн хурдацтай хөгжиж байгаа групп юм.

Бид эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ тууштай оруулсаар ирсэн бөгөөд Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхимаас хамтран татвар төлөлт, ажиллагсдын тоо, ашигт ажиллагаа зэргийг үнэлэн шалгаруулдаг Шилдэг 100 аж ахуйн нэгж-д 2003 оноос хойш тогтмол шалгарсаар байна. Бидний давуу тал бол алсыг харсан бодлого, чадварлаг, хөдөлмөрч ажилтнууд, зөв зохион байгуулалт бүхий компанийн засаглал болон дэлхийд нэрхүндтэй харилцагч түншүүд маань билээ.

Бид нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлаж хариуцлагатай үйл ажиллагаа явуулж ард түмнийхээ аж амьдралд тус нэмэр болох хандив, сайн дурын ажил үйлсэд байнга хувь нэмрээ оруулсаар ирсэн.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол хүний чадавхи, туршлагыг орчин үеийн шилдэг технологитой хослуулсан үндэсний манлайлагч групп байна.

УРИА ҮГ

Илүү сайхан Монголын төлөө

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Үндэсний манлайлагч Групп компани
Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэвтрүүлсэн Экспортлогч байгууллага
Чадварлаг бас хүчтэй баг хамт олон

ҮНЭТ ЗҮЙЛС

Бид хүндэтгэн дээдэлдэг үнэт зүйлс бүхнээ байнга тодорх тусам үр дүн нь тодормой.

ХЭРЭГЛЭГЧ
ХАРИЛЦАГЧ
АЖИЛТАН
ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
ШУДАРГА ЁС
САЙН ЗАСАГЛАЛ