МАКС ШИЛ, ЦОНХОНЫ ҮЙЛДВЭР

Макс шил, цонхны үйлдвэр нь Монголын зах зээлд барилгын зориулалттай
болон ахуйн хэрэгцээний бүхий л шилэн хийц, шил боловсруулах, модон вакум, Герман Улсын VEKA брэндийн хуванцар вакум цонх хаалга, модон тавилга зэргийг 2002 оноос эхлэн Монголын хэрэглэгч нарт хүргэж эхэлсэн. Шил ганжуулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулсанаар тус үйлдвэр нь шилний худалдаа, шилэн хийц, шил ганжуулах чиглэлээр дотоодын зах зээлийг 100% хангах, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх зорилго тавин хэрэглэгчдэдээ дэлхийд үнэлэгдэх чанартай шилэн бүтээгдэхүүнээр хангаж, илүү хурдан шуурхай үйлчилгээг үзүүлж байна.

Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон герман улсын тоноглол болон
хатаалгын тоног төхөөрөмж ашиглан стандартын дагуу 30 хоногийн турш ууранд хатаасан 1-р зэргийн бат, бөх чанартай модоор өнгө хийц, загварын өргөн сонголттойгоор гадна, дотор модон хаалга, цонх, хаалт болон модон эдлэлүүдийг захиалгаар хүссэн хэмжээ, өнгө загвартайгаар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна. Мөн Герман Улсын VEKA брэндийн хуванцар цонх хаалгыг албан ёсоор Монголд үйлдвэрлэн хэрэглэгч нартаа хүргэж байна.