Макс группийн 2200 гаруй ажилтан “ Илүү сайхан Монголын төлөө ” уриан дор сэтгэл нийлэн нэгэн зүгт чиглэн ажиллаж байна. Эдгээр хүмүүн баялгийнхаа төлөө бид дараах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлдэг. Үүнд:

Чадварлаг, бүтээлч, сурч хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх

Хүний нөөцийн дотоод эх үүсвэрээс каръерын зөв төлөвлөлт хийх, талент менежмент, тогтоон барих бодлого хэрэгжүүлэх

Гүйцэтгэлийн зөв, шударга үнэлгээ, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх

Ажилтныг ажил мэргэжлийн болон хувь хүний хувьд тасралтгүй, системтэй хөгжүүлж, чадавхижуулах

Ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангах, ажилтнуудын нийгмийн халамжид түлхүү анхаарах, ажилтны бодит хэрэгцээг хангах бодлого хэрэгжүүлэх

Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх

АЛСЫН ХАРАА

Дэлхийн тавцанд өрсөлдөхүйц сэтгэл ханамжит хүмүүн баялгийн төлөө.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид АЖИЛТАН болон БАЙГУУЛЛАГА-ын хөгжлийн төлөө ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗӨВ БОДЛОГО-ыг томъёолон хэрэгжүүлэгч, үнэтэй ХУВЬ НЭМЭР ОРУУЛАГЧ, МАНЛАЙ хамт олон байна.

АМЖИЛТ БҮТЭЭЛ

Макс групп 2011 онд Монгол улсын Засгийн газраас шалгаруулсан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хамгийн олон баталгаатай шинэ ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжээр шалгарсан.

“Монголын хүний нөөцийн институт”-ээс зохион байгуулсан Хүний нөөцийн шилдгүүдийг шалгаруулах 2013 оны HR AWARDS-аас “Оны шилдэг сонгон шалгаруулалт болон талент менежмент” байгууллагаар шалгарсан.