ГРУППИЙН ТАНИЛЦУУГА

Макс Групп нь эдүгээ 2300 гаруй ажилтантай, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зам, барилга, уул уурхай, газар тариалан зэрэг олон чухал салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж буй 20 гаруй охин компаниас бүрдсэн хурдацтай хөгжиж байгаа групп юм.

Бид эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ тууштай оруулсаар ирсэн бөгөөд Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхимаас хамтран татвар төлөлт, ажиллагсдын тоо, ашигт ажиллагаа зэргийг үнэлэн шалгаруулдаг Шилдэг 100 аж ахуйн нэгж-д 2003 оноос хойш тогтмол шалгарсаар байна. Бидний давуу тал бол алсыг харсан бодлого, чадварлаг, хөдөлмөрч ажилтнууд, зөв зохион байгуулалт бүхий компанийн засаглал болон дэлхийд нэрхүндтэйхарилцагч түншүүдмаань билээ.

Бид нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлаж хариуцлагатай үйл ажиллагаа явуулж ард түмнийхээ аж амьдралд тус нэмэр болох хандив, сайн дурын ажил үйлсэд байнга хувь нэмрээ оруулсаар ирсэн.

null

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол хүний чадавхи, туршлагыг орчин үеийн шилдэг технологитой хослуулсан үндэсний манлайлагч групп байна.

null

УРИА ҮГ

Илүү сайхан Монголын төлөө

null

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Үндэсний манлайлагч Групп компани
Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэвтрүүлсэн Экспортлогч байгууллага
Чадварлаг бас хүчтэй баг хамт олон

ҮНЭТ ЗҮЙЛС

Бид хүндэтгэн дээдэлдэг үнэт зүйлс бүхнээ байнга тодорх тусам үр дүн нь тодормой.

ХЭРЭГЛЭГЧ
ХАРИЛЦАГЧ
АЖИЛТАН
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
ШУДАРГА ЁС
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА