ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО

“МАКС ГРУПП” КОМПАНИЙН ХУДАЛДАН АВАЛТ ХАНГАМЖИЙН АЛБА

“Макс групп” компанийн худалдан авалт хангамжийн алба нь группийн нийт худалдан авалтын хяналт, үйл ажиллагааны тасралтгүй хэвийн байдлыг бараа материал ажил үйлчилгээгээр хангах, гадаад дотоод тээврийг хууль дүрмийн дагуу, тогтсон хугацаанд тээвэрлэн нийлүүлэх үндсэн үүрэгтэй юм. Бид чанартай бараа материал болон тээвэр ложистикийн өрсөлдөхүйц үнийг тасралтгүй санал болгох найдвартай ханган нийлүүлэгчдийг Худалдан авах&Тээвэр ложистик журмын систем ашиглан шалгаруулж авахдаа үндэсний үйлдвэрлэгчид, тээвэр зуучдыг дэмжиж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг эрхэм болгон ажилладаг. Бид шударга өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид болон тээвэр зуучдын мэдээллийг дараах хаягуудаар хүлээн авч бүртгэнэ:

ЁС ЗҮЙ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Ёс зүй:
Макс групп компанийн нийт ажилчид бид хүндлэл, ёс зүйтэй, хариуцлагатай хамтын ажиллагааг эрхэм болгон ажилладаг тул нийлүүлэгч, бизнесийн хамтрагчдаасаа хувийн ашиг сонирхлын болон хээл хахуульгүй хамтран ажиллахыг эрхэм болгож байна.

Аюулгүй ажиллагаа:
Ханган нийлүүлэгчид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлж, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа,техникийн шаардлагуудыг дүрэм журмын дагуу ханган ажиллана. Байгалийн болон аливаа давагдашгүй хүчин зүйлд бараа нийлүүлэх бүхий процессод аюулгүй байдлыг хангах, арга хэмжээ авах төлөвлөгөө бүхий нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг.

БАЙГАЛЬ ОРЧИН

Бид ямагт эх дэлхийдээ ойр байж, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх, эко буюу ногоон хэрэглээг дэмжин, байгальд ээлтэй нийгмийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцохыг зорин ажилладаг тул харилцагч байгууллага бүр бүс нутагтаа хор нөлөө ихтэй бараа бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, дахин ашиглах, боловсруулах замаар байгаль орчны болон баялгийн менежментээ тасралтгүй сайжруулдаг байхыг хүсэж байна.

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

  • Хоёроос доошгүй жил тогтвортой байнгын үйл ажиллагаа явуулсан байх
  • Мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэй байх
  • Санхүүгийн чадвар чадамжтай байх
  • Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хангасан байх
  • Бараа бүтээгдэхүүний шууд үйлдвэрлэгч эсвэл албан ёсны эрх бүхий төлөөлөгч /дистрибютерийн аль нь болох/
  • Бараа нийлүүлэх албан ёсны дистрибютер /борлуулах эрх бүхий байх/
  • Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан байх
  • Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болон биелүүлээгүй гэсэн зөрчилгүй байх
  • Бараа ажил үйлчилгээндээ чанарын баталгаа гаргах
  • Борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх чадвартай байх /засвар үйлчилгээ
  • сэлбэг хэрэгсэл/

Ложистикийн төвлөрсөн бодлогод нийцүүлэн тээвэр зуучийн компаниудтай хамтран ажиллах ерөнхий шаардлага

  • Тав ба түүнээс дээш жилийн үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай байх
  • Санхүүгийн чадамжтай байх
  • Тээврийн бүхий л төрөл
  • хэрэгслээр тээвэр хийдэг байх
  • /ОХУ-аас хөргөлттэй болон энгийн түүвэр ачааны машин-LTL /
  • Хамгийн богино хугацаанд тээвэр хийх чадвартай байх
  • /reefer or normal/
  • Ложистикийн үйл явц
  • Харилцагчийн бараа
  • TT хугацаа зэрэгт ердийн болон Давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх чадвартай байх

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ

Бид ханган нийлүүлэгчид бизнесийн хамтрагчийн ирүүлсэн мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж ажилладаг. Хамтын ажиллагаанд гэрээнд зааснаас гадна ёс зүй, нийгмийн зөв харилцааг эрхэм болгож бизнесийн тодорхой нууцлалыг гадагш задруулахгүй байх энгийн соёлыг баримтлах, нийлүүлэгчдийн ёс зүйн дүрэмд заасан зарчмуудыг хүлээн зөвшөөрч, түүнд заасан үүрэг амлалтуудыг хэрэгжүүлж баримтлан ажиллахыг та бүхнээс хүсэж байна. “Макс групп” компанийн үүд хаалга харилцагч та бүхэнд үргэлж нээлттэй байх ба Бидний хамтын ажиллагаанд болон танай бизнесийн их аянд амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.