МАКС ХОТЕЛС ХХК

2015 онд дэлхийд алдартай Holiday Inn зочид буудлын сүлжээг Улаанбаатар хотод нээснээр, “Макс Хотелс” компанийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Энгийн болон бүтэн люкс, дээд зэрэглэлийн нийт 169 өрөөтэй, 250 зочин хүлээн авах хүндэтгэлийн их танхим, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах зориулалтын өрөөнүүд, Inn Joy ресторан, Титэм лоунж, Crown spa& fitness зэрэг үйлчилгээтэйгээр Holiday Inn Ulaanbaatar зочид буудал үйл ажиллагаа явуулж байна.