ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Дэлхий нийтээрээ хөгжил цэцэглэлтийн онцгой үе шатанд тулж ирээд буй өнөө цагт бид тууштай, ёс зүйтэй бизнес ухаанаар хүнлэг, иргэншсэн нийгмийг цогцлоох эрхэм зорилготой ажиллаж байна.

Миний бие та бүхэндээ Макс Группийн нэрийн өмнөөс мэндчилж байгаадаа баяртай байна.

Анх 1992 онд 2 гишүүнтэй бизнесийн гараагаа эхлүүлсэн Макс Групп маань эдүгээ бизнесийн олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй, Монгол улсын нэр хүнд бүхий групп компани, үндэсний бүтээн байгуулагч баялаг бүтээгч болон хөгжжээ. Дэлхий нийтээрээ хөгжил цэцэглэлтийн онцгой үе шатанд тулж ирээд буй өнөө цагт бид тууштай, ёс зүйтэй бизнес ухаанаар хүнлэг, иргэншсэн нийгмийг цогцлоох эрхэм зорилготой ажиллаж байна.

Бидний амжилтын гол үндэс бол ажилтнуудын маань хүчин чармайлт мөн эрхэм хэрэглэгч, түншүүдийн маань итгэл найдвар билээ. Цаашдаа ч энэхүү итгэл найдварыг бататгахын зэрэгцээ хийморьлог Монголынхоо гэгээлэг, алсыг харсан хөгжлийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллах болно.

Илүү сайхан Монголын төлөө нэгэн сэтгэл зүрхээр хамтдаа дэвжин хөгжицгөөе!

Д.ГАНБААТАР

Макс Группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга