МАКС ЦЕНТР ХХК

2015 онд “Макс Центр” ХХК олон улсын түргэн хоолны сүлжээ ресторан Бургер Кингийг Монголд нээснээс хойш 9 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Анх 1954 онд нээгдэж байсан Бургер Кинг түргэн хоолны сүлжээ ресторан нь өдөр бүр 11 сая хүнд үйлчилдэг дэлхийн тэргүүлэгч түргэн хоолны сүлжээ юм. Бургер Кингийн гол онцлог нь өндөр чанар, сайхан амт, боломжийн үнэтэй бургеруудээр үйлчилдэгт оршино.