Нийгмийн хариуцлага

Макс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, шударга, ёс зүйтэй бизнесийн бодлогыг баримталж ирсэн. Үүнийхээ хүрээнд дараах чиглэлээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирлээ.
БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨХ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа бол Макс Группийн үнэт соёл. Үндэсний бүтээн байгуулагч томоохон групп компаний хувьд бид хүрээлэн буй орчин, нийгэм, эх орондоо үнэ цэнийг бүтээж, илүү их зүйлийг эргүүлэн өгч байх үүрэг хүлээсэн. Тиймээс “Илүү Сайхан Монголын төлөө” уриан дор нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2300 ажлын байрыг бий болгож, татвар, хураамж, шимтгэлээ цаг тухайд нь төлөх замаар улс эх орныхоо хөгжилд зүй ёсны хувь нэмрээ оруулсаар байна.

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАН, ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

Монгол туургатны хэдэн мянганаар тоологдох өв соёл, нүүдэлчин уламжлал бол даяаршиж буй дэлхий ертөнцөөс ялгарах бидний үнэт дархлаа юм. Тиймээс ч Макс Групп энэ чиглэлд онцгой анхаарал хандуулан ажилладаг бөгөөд ялангуяа адууны соёлыг хамгаалан, үеийн үед өвлүүлэн үлдээх, Монголын морин спортыг олон улсын түвшинд хүргэж, эх орноо дэлхийд сурталчлах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

  • Монгол хүний морь уях эрдэм чадлыг дэлхийд таниулж эх орноо сурталчлах зорилготой “Mongolian Stable” төсөл
  • Хурдан морины соёлыг түгээн дэлгэрүүлэх өвлүүлэн хөгжүүлэх зорилготой “Макс Угшил” төсөл
  • Морин тойруулгын төсөл
  • Группийн хэмжээнд бүтээн байгуулалт үйлчилгээний газар ажлын орчиндоо түүх соёл зан заншлыг илтгэх эртний эд зүйлс байршуулна

ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЭКОЛОГИЙН ЦЭВЭР ХҮНС ДЭМЖИХ БОДЛОГО

Илүү Сайхан Монгол орны төлөө бид эрүүл, аюулгүй хүнс,тогтвортой хөдөө аж
ахуйг эрчимтэй дэмжин ажилладаг.

  • 1200 гаруй га тариалангийн талбайд улаан буудай эрдэнэшишарвай тариалж байгаль орчинд ээлтэй технологийн нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Сүү үржлийн чиглэлийн эрчимжсэн цогцолбор фермийг байгуулснаар нийслэлчүүдийг өвөл зунгүй өндөр чанартай сүүгээр хангах болов.
  • Монгол үнээний шимт сүүг бэлтгэн нийлүүлэгч 2500 малчид фермерүүдийн орлогын эх үүсвэрт нэмэр хандив болж хамтран ажиллаж байна.
  • Хамтран ажилладаг малчид фермерүүдээ дэмжин туслах “1000 нэмнээ 1000 халуун илч” “Хаврыг өнөтэй давья” зэрэг уламжлалт аян

ҮР ХОЙЧДОО НОГООН ИРЭЭДҮЙГ ӨВЛҮҮЛЭХ ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАН, ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

Байгаль орчинд ээлтэй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл, органик газар тариалангийн бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хамтран ажиллах бүс нутгийн органик брэндүүдийг хөгжүүлэн сурталчлах зорилготой хөтөлбөрт .. дэх жилдээ дэмжин ажиллаж байна.

АЖИЛТНУУДЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

Макс Группийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө нь чадварлаг ажилтнууд юм. Группийн хэмжээнд 2300 гаруй хүнийг байнгын найдвартай ажлын байраар хангаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэн сурч боловсрох, өсөн дэвжих боломжийг дээшлүүлэхийн тулд дэмжин ажилладаг. Бид ажилтнуудынхаа орон байрны асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлж, одоогоор 150 гаруй ажилтны орон сууц, хашаа байшинг шийдэж өгөөд байна.

СПОРТЫГ ДЭМЖИГЧ

Улс эх орныхоо нэрийг Олон Улсад сайнаар гаргах үйлажиллагаа, санал санаачлага, иргэдээ санаачилж, дэмжин ажиллахаас гадна ур чадвар, авьяас билэгтэй тамирчдаа Макс Групп харамгүй урамшуулж, зоригжуулдаг. Тухайлбал, Монгол хүний алдар сууг олимп, тив дэлхийн хэмжээнд мөнхөлсөн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, С.Батцэцэг, 2014 онд дэлхийн аварга болсон 24тамирчдыг орон сууц болон мөнгөн шагналаар мялааж, хүндэтгэл үзүүлсэн билээ.

2017 онд Макс групп 230 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн Монголдоо анхдагч иж бүрэн талбайг Монголын Теннисний холбоонд хүлээлгэн өгөв.

Макс группийн зохион байгуулдаг тэмцээнүүдээс:

  • Макс Группийн нэрэмжит Буудлага спортын “Макс Трофи” тэмцээн
  • Монголын шатрын холбоотой хамтран “Цагаан Бэрс” шатрын тэмцээн
  • “Макс Цом” жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн
  • Мини Теннис тэмцээн
  • Ирээдүйн Од өсвөр үеийн талбайн теннисний тэмцээн

НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО

  • 2005 оноос хойш жил бүр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран, харааны бэрхшээлтэй иргэдийн ахуйн хэрэгцээнд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг хандивлан өгдөг уламжлалтай. 14жилийн хугацаанд бидний тусламж 6,000 гаруй хүнд хүрсэн.
  • Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд, жил бүрийн 10-р сарын сүүлийн Баасан гаригт Макс Группийн ажилтнууд цусаа хандивладаг уламжлал тогтоод тав дахь жилтэйгээ золгож байна.
  • “Хариу нэхээгүй тус – Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” уламжлалт аян