МАКС ӨРГӨӨ ХХК

2017 оны барилга угсралтын шилдэг “Макс Өргөө” ХХК нь 11 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд “Макс центр”, “Максмоол”, Хийморь орон сууцны төсөл, “Holiday Inn Ulaanbaatar” Олон Улсын сүлжээ зочид буудал, тансаг зэрэглэлийн “220k Резиденс” зэрэг нийслэл хотын төв цэгт өнгө үзэмж нэмсэн олон барилгын төслийг амжилттай хийж гүйцэтгээд байна.