Харааны бэрхшээлтэй ахмадуудаа 15 дахь жилдээ баярлууллаа

Хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэхийг уриалдаг Цагаан сараас өмнөхөн “Макс групп” болон бусад байгууллагууд 600 орчим харааны бэрхшээлтэй иргэнд гарын бэлэг гардууллаа.

Хараагүйчүүдэд зориулсан ажлын байр хомс байдгаас тэдний 90 гаруй хувь нь нэн ядуу аж төрдөг байна. Түүнчлэн хараагүй иргэдийн 2500 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг.  Ажлын байр байдаггүйгээс хараагүй иргэд халамжийн мөнгө болох сарын 155 мянган төгрөгөөр амь зуудаг юм.

Макс Группийн ПиАр менежер Г.Пэлжидмаа:

Цагаан сараар өрх бүр төвшин сайхан шинэлэх учиртай. Тиймээс “Макс групп” уг арга хэмжээнд 15 дахь жилдээ уламжлал болгон оролцож байна. Энэ хугацаанд 2000 гаруй ахмадыг баярлуулсан байдаг. Энэ жилийн хувьд 300 ахмадад Цагаан сарын хүнсний тусламж үзүүллээ.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны тэргүүн Д.Гэрэл:

Ахмадад хүндэтгэл үзүүлэх энэ арга хэмжээнд олон компани гараа сунгадаг. Хараагүй иргэдийн дунд судалгаа явуулахад ихэнх нь нэн ядуу амьдардаг. Тэдэнд тохирсон ажлын байр байдаггүй. Ихэнх нь халамжийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг. Эх орон даяар тэмдэглэдэг Цагаан сарын баярт зориулан хараагүй ахмад настан, нэн ядуу хараагүй иргэдэд гарын бэлэг өгсөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууддаа баярлалаа.

Илүү Сайхан Монголын Төлөө!

Leave a Reply

Your email address will not be published.