Хараагүй иргэд Максчуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ

Макс Групп”Илүү Сайхан Монголын Төлөө” уриан дор нийгмийн хариуцлагад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэдгээрийн нэг нь харааны бэрхшээлтэй иргэдэд чиглэдэг бөгөөд бид сүүлийн 14 жилийн туршид Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран ажиллаж,  дэмжлэг хэрэгтэй 2 мянга гаруй иргэдэд хүрч ажиллаад байна. Хэдий бид хариу тус нэхээгүй ч бусдад үнэн сэтгэлээсээ тусалсны хариу заавал ирдэг гэдгийг энэ өдөр хамт олноороо мэдэрлээ.

Хараагүй иргэд маань 2018 оны 10-р сарын 2-ны өдөр Макс Тауэр дээр хүрэлцэн ирж, урлагийн тоглолт, халуун кофе, амтат жигнэмэг, иллэг, бариагаар бидэнд бэлэг барьсан.  Та бүхний чин сэтгэлийн талархал Максчууд бидэнд бөөн бөөн эрч хүч, урам зориг бэлэглэлээ. Баярлалаа

Макс Групп – Илүү Сайхан Монголын Төлөө!

Leave a Reply

Your email address will not be published.