Сүүлийн шатны азтанууд тодорлоо

СҮҮЛИЙН ШАТНЫ АЗТАНУУД ТОДОРЛОО

Макс супермаркет болон Берлин Бургер түргэн хоолны сүлжээгээр “Жилийн хэрэглээг 60 азтан” сугалаат худалдааг 2013.10.04-12.02 хооронд амжилттай зохион байгууллаа. Сугалаат худалдаа 4 үе шаттай явагдаж шат бүрт 15 азтанг тодруулан хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний бүтэн жилийн хэрэглээ хожсон юм. Сүүлийн шатны азтанууд өчигдөр MNC телевизийн шууд нэвтрүүлгийн тохирлоор тодорлоо.

Өмнөх шатны тохирлын үеэр сугалааны өөрт үлдэх хувийг хаяж үрэгдүүлсэн 5 тохиолдол гарсан тул тэдэнд олгох байсан шагналыг авах азтануудыг сүүлийн шатны тохирлын үеэр дахин тодруулсан юм.