“Мини теннис” хөтөлбөр Монголд амжилттай хэрэгжиж байна

Монголын теннисний холбоо, Дэлхийн теннисний холбоотой хамтран 2015 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Мини-Теннис” хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн зургаан сургуулийн дунд Макс Группийн нэрэмжит тэмцээнийг зохион байгууллаа.

Уг тэмцээнд нийслэлийн зургаан сургуулийн 7-9 насны эхлэн суралцагч охид хөвгүүд оролцон, багийн дүнгээр Р.Төгсжаргал багштай 48-р сургуулийн баг түрүүлж, алтан медаль, цом хүртлээ.Удаахь байруудыг О.Бямбасүрэн багштай 41- р сургууль, Т.Булганцэцэг багштай 60- р сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ.

Тэмцээнд түрүүлсэн багш тамирчид энэ 4-р сард БНХАУ-д зохиогдох олон улсын тэмцээнд оролцох эрхээр шагнагдаж дэлхийн дэвжээнд хүч үзэх ба замын зардлыг Макс Групп бүрэн хариуцан дэмжлэг үзүүлэх юм.