Макс группийн хамт олны төлөөлөл төрийн дээд шагнал алтан гадас одонгоор шагнагдлаа

Хүн бүр бүтэн жилийн ололт амжилтаа дүгнэж, шинэ оныхоо төлөвлөгөөг гаргаж байгаа энэ өдрүүдэд Макс группийн хамт олны Улс эх орондоо оруулж байгаа хувь нэмрийг Төр засаг үнэлэн Монгол улс төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор манай хамт олны тэргүүлэгч, шилдгүүд болох Макс Хүнс ХХК-ийн ерөнхий зөвлөх Д.Эрдэнэчимэг, ерөнхий тогооч М.Ганцэцэг, Топ Бүлэг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөмөр нарыг шагналаа.

Д.Эрдэнэчимэг нь Хоол урлахуйн нийгэмлэгийн тэргүүн, 2006 оноос Макс Хүнс ХХК- ийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байна.

Д.Гантөмөр нь 2013 оноос хойш Топ Бүлэг ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.

М.Ганцэцэг нь 2007 онд Макс Импэкс ХХК-нд ерөнхий тогооч, 2008 онд Макс Хүнс ХХК-ийн ерөнхий тогооч албан тушаалд ажиллаж байгаа билээ.

Төрийн дээд шагналаар шагнагдсан та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.