Максчуудын нэг өдөр: Худалдан авалт, хангамжийн албаны хамт олон

Захиалгаас захиалгын хооронд ажилладаг завгүй хамт олон маань ээлжит 5s хөтөлбөрийн шилдэг хамт олон болсон юм. Худалдан авалт, хангамжийн үйл ажиллагааны гол зарчим бол чанартай барааг боломжийн үнээр нийлүүлэх явдал байдаг. Яг энэ цаг мөчид тэд улирлын чанартай татан авалтууд дээр төвлөрөн ажиллаж байна. Тэдний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг болон ажлынх нь онцлох арга барилын талаар та бүхэнтэйгээ хуваалцья.

Танай албаныхны ажлын онцлох арга барил юу вэ?
Ажлын онцлогоос шалтгаалан, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан, цаг хугацаанд нь, түргэн шуурхай, чанартай баталгаатай худалдан авалтыг хийж гүйцэтгэдэг.

Та бүхний ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?
Баг хамт олны хоорондын харилцаа холбоо маш чухал байдаг . Өдөр тутамдаа захиалгаас захиалгын хооронд уян хатан нөхцөлтэйгөөр, захиалагчийн шаардлагад нийцсэн бараа материалуудыг судлах, нийлүүлэх, тээвэрлэх гэсэн процессоор ажилладаг. Хамгийн гол нь чанартай барааг боломжийн үнээр худалдан авч нийлүүлэх нь гол зарчим юм.

Яг одоо төвлөрөн ажиллаж буй томоохон ажлынхаа талаар хуваалцахгүй юу?
Групп дээр яг одоо явагдаж байгаа төслүүдтэй холбоотой худалдан авалтууд, мөн улирлын чанартай татан авалтууд, тээвэрлэлт гэх мэт томоохон ажлууд хийгдэж байна. Улирлын чанартай гэхээр өвөл хүйтэн болохоос өмнө хийж бэлтгэж дуусгах шаардлагатай нийлүүлэлт, тээвэрлэлтүүд орно.

Хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлж, удирддаг вэ?
Манай албаныхан 7 хоногийн албаны хурлаараа өнгөрсөн 7 хоногийн гүйцэтгэлээ ярилцаад төлөвлөгөөгөө гаргаж хэлэлцсэн асуудлаа дахин төлөвлөж, ажлуудаа хуваарилдаг.
Хүн бүр хийх ажлуудын жагсаалтаа имэйл бичих шалгах, худалдан авалтын программаар хянах , мөн албаны төлөвлөгөөн дээр үндэслэн худалдан авалтын программд ирж байгаа захиалгууд, хувь хүний календарь, дэвтэр тэмдэглэл гэх мэтээр удирдаж ажлаа төлөвлөдөг.

ХАХАлбаны дарга Д.Нинжбадгар

Цаг хэмнэх, Илүү бүтээмжтэй байх хамгийн сайн арга юу вэ?
Эмх цэгц, төлөвлөгөөтэй байх. Бидний ерөнхий уриа бол Just in time. Түргэн шуурхай, яаралтай ажлуудын онцлогоос шалтгаалж цаг хугацаа, мөнгөнд хэмнэлттэй Интернэтийн бүхий л хэрэгслээр нийлүүлэгчтэй харилцаа холбоо тогтоох, цаг хугацаа алдалгүй харилцаж ажилладаг. Энэ нь цаг хугацаанд болон зардалд ихээхэн хэмнэлттэй, үр ашигтай сайн арга юм.
Д.Нинжбадгар: Өглөөг болж өгвөл эрт эхэлж ажилдаа эртхэн ирж имэйлүүдээ шалгах, хуваарилахаар төлөвлөх, тэмдэглэл хийдэг. Урд өдөр нь оройдоо маргаашийн ажлуудаа төлөвлөж бэлддэг. Энэ нь ажлаа илүү бүтээмжтэй цэгцтэй ажиллахад ихээхэн тус болдог.

Цаг хэмнэх, Илүү бүтээмжтэй байх хамгийн сайн арга юу вэ?
Эмх цэгц, төлөвлөгөөтэй байх. Бидний ерөнхий уриа бол Just in time. Түргэн шуурхай, яаралтай ажлуудын онцлогоос шалтгаалж цаг хугацаа, мөнгөнд хэмнэлттэй Интернэтийн бүхий л хэрэгслээр нийлүүлэгчтэй харилцаа холбоо тогтоох, цаг хугацаа алдалгүй харилцаж ажилладаг. Энэ нь цаг хугацаанд болон зардалд ихээхэн хэмнэлттэй, үр ашигтай сайн арга юм.
Д.Нинжбадгар: Өглөөг болж өгвөл эрт эхэлж ажилдаа эртхэн ирж имэйлүүдээ шалгах, хуваарилахаар төлөвлөх, тэмдэглэл хийдэг. Урд өдөр нь оройдоо маргаашийн ажлуудаа төлөвлөж бэлддэг. Энэ нь ажлаа илүү бүтээмжтэй цэгцтэй ажиллахад ихээхэн тус болдог.

Логистикийн ахлах менежер Ж.Гантулга

Танай ажиллаж буй ажил болоод салбарын онцлог нь юу вэ? Эерэг сайхан болоод хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?
Эрсдэл өндөртэй салбарт ажилладаг учраас багийн ажиллагаа сайтай, мэдээлэл солилцоо хурдан байх шаардлагатай цаг хугацаатай уралдсан ажлууд байдаг. Байнга шинийг эрэлхийлсэн, шинэ нийлүүлэгч, шинэ барааны судалгааг хийж, эрж хайдаг. Компаниа төлөөлж гадна дотны олон байгууллага , компаниудтай уулзах хамтран ажилладаг онцлогтой.

Маш өндөр эрсдэл, хариуцлагатай ажлууд хийгддэг учраас компаниа хохироох эсвэл өөрсдөө эдийн засгаараа хохирох, цаг хугацаа алдах зэрэг бэрхшээлүүд ихтэй. Мөн бараа материалын мэдээлэл дутмаг байх, харилцаа холбоо муу байх нь хэцүү бэрхшээлтэй тал болдог. Төслийн явцтай зэрэгцэж ажиллах шаардлагатай болдог тул энэ бэрхшээлүүдээс үүдэн төслийн ажлаас хойш татах эрсдэлтэй.

Харин эерэг сайн тал нь, шинэ бүтээн байгуулалт, шинэ төслийн үеийн худалдан авалтад гар бие оролцож, өргөн хүрээний харилцаа холбоо тогтоож, олон танил талууд, олон шинэ мэдлэг мэдээлэл авах гэх мэт ажлууд нь манай эерэг тал болж өгдөг. Мөн компаниас гарч байгаа үр ашиггүй зардал, мөнгөн урсгалыг хэмнэх, нормлох, гол нь хэмнэлт гаргаж ажиллах нь бидний ажлын эерэг сайн тал болдог.

Худалдан авалтын менежер О.Оюунцэцэг

Та хийж буй ажлынхаа юугаар илүү их бахархдаг вэ?
О.Сайхнаа : Миний ажил өдөр бүр далайд тороо тавьдаг загасчинтай адил гэж боддог. Үнийн хувьд хямд, Чанартай, шинэлэг бараатай, Санхүүгийн тал дээр найдвартай, олон улсын экспортын эрхтэй нийлүүлэгчдийн судалгааг хийж, худалдан авалт хийдэг. Үргэлж шинэ шинэлэгийг эрэлхийлдгээрээ бахархдаг.

Ж.Гантулга: Маш өндөр хариуцлагатай байдаг, дараа нь хийсэн ажлаа хараад, түүнээсээ маш их сэтгэл ханамжийг авч хийж байгаа ажлаараа бахархдаг. Тодорхой төсөл, чухал ажлуудын төгсгөлд тээвэр зууч, ложистикоор төгсгөлийг хийж, барааг бүрэн бүтэн хүлээлгэж өгдөг.

Д.Нинжбадгар : Аливаа шинэ төсөл бүтээн байгуулалт бүрт гар бие оролцож тэр бүхнээс шинээр суралцаж байдаг. Мөн өдөр тутамдаа компаниа төлөөлж  гадаад дотоодын олон компаниудтай хамтран ажиллах нь урамтай байдаг.

Б.Болорсайхан : Өдөр бүр шинэ танилуудтай болж байдаг нь сайхан санагддаг

Х.Баярмаа : Компанидаа хэрэгтэй, үр өгөөжтэй эд зүйлс, бараа материалыг авахад нь тус дөхөмтэй, үйл ажиллагааг хөнгөвчилсөн ажил хийж байгаагаараа бахархдаг. Жишээ нь: нийлүүлэгч судлах, гэрээ хэлцэл хийх гэх мэт

О.Оюунцэцэг: Худалдан авалт хийнэ гэдэг бол:

  • Өөрийн мөнгөөр өөртөө худалдан авах
  • Өөрийн мөнгөөр хүнд худалдан авах
  • Хүний мөнгөөр өөрт худалдан авах
  • Хүний мөнгөөр хүнд худалдан авах гэсэн хэлбэртэй байдаг. Бид хамгийн сүүлийн хувилбарын худалдан авалтыг хийдэг. Тиймээс сайн чанартай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хямд үнээр худалдан авах явдал юм. Эргээд хариуцлага өндөртэй байдаг тул зах зээлээ маш сайн судлах шаардлага гардаг.

Та өөрийгөө нэг үгээр тодорхойлбол?
Ж.Гантулга: Нийтэч,
О.Сайхнаа: Эрэлхийлэгч
Б.Болорсайхан: Эршүүд, эрч хүч
О.Оюунцэцэг: Үнэнч
Д.Нинжбадгар: Шударга
Х.Баярмаа: Тэнцвэржүүлэгч
Т.Азгал: Зарчимч

Захиалга төлөвлөлт – Худалдан авалтын менежер О.Сайхнаа

Ирээдүйд таны хийж бүтээхээр зорьж буй зүйл?
Д.Нинжбадгар : – Green procurement, эко хэрэглээ – Дэлхий дахинд ногоон бизнес, эко хэрэглээ гэж их яригдаж байгаа , манай албаны хувьд энэ жилдээ судалгаа хийж бизнесээ ногоон болгоход хувь нэмрээ оруулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр үр ашиггүй зардлыг багасгах, байгаль орчинд ээлтэй, эерэг сайн үйл бүтээж , орчин үеийн хандлагаас суралцан ажиллах боломжтой болох юм.
Ж.Гантулга : Бүх тээвэр ложистикийг зөвхөн Монголчуудтайгаа хамтарч хийх
О.Оюунцэцэг : Ирээдүйд маш олон зүйл хийхээр төлөвлөсөн байгаа, ажил болон хувийн амьдралд
О.Сайхнаа : Манай группийн аль ч салбар компанийн бараа материалын найдвартай нийлүүлэгчдийн баазыг илүү өргөтгөх
Б.Болорсайхан : Шинэ төсөл бичиж хэрэгжүүлэх бодолтой байгаа
Х.Баярмаа : Ирээдүйд өөрийгөө хөгжүүлэх, сургалтанд хамрагдах, илүү хурдан, чанартай бүтээмжтэй ажиллах чиглэлд түлхүү анхаарч ажиллана.

Ажиллаагүй үедээ таны амьдрал хэрхэн өрнөдөг вэ? 
О.Оюунцэцэг : Аль болох идэвхтэй амьдрахыг эрмэлздэг. Иога-р хичээллэх, оройдоо ном унших, амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ цэвэр агаарт алхах, дуртай хоолоо хийж гэр бүлийн халуун дотно уур амьсгалыг бүрдүүлэх дуртай.
О.Сайхнаа : Гэр бүлдээ туслаж, сонирхдог клубд явж, хувийн үнэт зүйлсдээ анхаарлаа хандуулдаг.
Б.Болорсайхан : Хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ амарч цагийг сайхан өнгөрүүлдэг
Х.Баярмаа : Гэр бүл, үр хүүхэддээ цаг зарцуулдаг. Мөн салхинд гарах, аялж зугаалах гэх мэт гэр бүлтэйгээ байдаг.
Ж.Гантулга: Ажлын бусад цагаараа гэр бүлдээ цаг зарцуулдаг, өөрийн хобби спорттоо цаг гаргах, мөн аялах зугаалах зэрэг гэр бүл рүүгээ чиглэсэн байдлаар амралт, чөлөөт цагаа өрнүүлдэг.
Д.Нинжбадгар: Хүүхдүүдийнхээ хичээл сургалт хүмүүжилд ихэнх цагаа зарцуулдаг, мөн цаг заваараа төлөвлөсөн номуудаасаа унших , бясалгал хийх гэх мэт өөрийн сонирхсон зүйлүүдээ хийн өнгөрүүлдэг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Д.Нинжбадгар : Хүүхэд байхаасаа орой унтах бүртээ аавыгаа ширээнийхээ ард суугаад номоо уншиж бичиж суугааг хардаг байсан , өглөө сэрэхэд яг л тэр суудалдаа суусан чигээрээ номоо уншаад л сууж байхыг хардаг байлаа , хүүхдэд бол аав маань огт шөнө унтаагүй шөнөжингөө номоо уншсаар л хоносон юм шиг санагддаг байж.
Тийм учраас маш багаасаа номтой нөхөрлөж өссөн, байнга л ном уншиж өөрийгөө цэнэглэж сурсан маань одоо ч гэсэн хэвээрээ, болж өгвөл шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэх хөгжүүлэх дадал болж төлөвшсөн гэж боддог. Миний хувьд энэ дадал маань эцэг эхээс минь сургасан маш чухал хүмүүжил болсон гэж боддог..
Х.Баярмаа : Аливаа зүйлд авах, гээхийн ухаанаар хандах, өөртөө өөрийнхөө амьдралд хэрэгтэй зүйлд илүү анхаарах нь чухал. Хүн муулахгүй, хүнийг уучилж чаддаг байх талаар зөвлөгөө авч байсан.
О.Сайхнаа : Үзэл бодол, үг яриа, үйлдэл гурвыг тууштай байлгавал амьдрал цэцэглэдэг гэсэн аав ээжийн хүмүүжил байгаа.
Б.Болорсайхан : Идсэн ирүү хувхайрч идүүдсэн бут ургана эмээгийн байнга хэлдэг байсан зүйр үг санаанаас гардаггүй.
О.Оюунцэцэг: “Хийж чадна гэвэл таны зөв та хийж чадна, чадахгүй гэвэл мөн л таны зөв яагаад гэвэл та хийж чадахгүй” гэсэн үг үнэхээр сургамжтай санагддаг учир нь аливаа зүйлийг чадахгүй гээд хойш суухын оронд чадна гээд оролдоод үзэх хэрэгтэй.
Ж.Гантулга: 1996 онд ажлын талбар дээр анх гарахад аав минь “хүнтэй эвтэй байж, ажилаа сайн хий” гэж хэлж байсан.

Худалдан авалтын менежер Х.Баярмаа

Анх ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцвал?
О.Оюунцэцэг: Анх ажилд ороход Цагаан сарын шинийн 3-ний өдөр таарсан. Группийн хэмжээний золголт болж бөөн танихгүй хүмүүстэй анх удаа золгож билээ.
Ж.Гантулга: 20 жилийн өмнө анх сонингийн зараар ажилд орж байсан. Ажлын ярилцлагыг 2 захиралтай хийж байсан. CV-гээ англиар бичээд ирээрэй гэсэн. CV-гээ англиар бичээд ирэхэд Д.Ганбаатар захирал монголоор тайлбарла гэсний дагуу танилцуулж байсан. Маргааш нь Д.Цэрэнжигмэд захирал дуудаад “ Ажил амралтаа зөв зохицуулж сураарай ” гэж хэлээд дэвтэр өгөөд ажилдаа орж байсан. Д.Цэрэнжигмэд захирлын хэлж байсан дүр төрх, үг нь одоог хүртэл санаанаас гардаггүй.
О.Сайхнаа : Анх 2 сарын гэрээт ажилтнаар Макс Групп -д орж байсан. Үндсэн ажилтан нь болчих юмсан гэж их хичээж зүтгэсэн. Одоо ч хичээл зүтгэл минь хэвээрээ байгаа. Захиалга төлөвлөлт-Хангамжийн менежер гэсэн ажил маань их сайхан санагддаг.
Д.Нинжбадгар : Ажилд орсноос илүү 2 сарын дараа жинхлэх тайлан тавьж байх үеээ илүү тод санадаг.
Тайлангаа дөнгөж тавьж эхлээд байтал Д.Ганбаатар захирал ярьж эхлээд л тэгээд ярьсаар байгаад огт тайланг минь сонсолгүй гараад явсан харин Д.Цэрэнжигмэд захирал дуустал нь анхааралтай сонсон асуулт асууж байснаа, За нөхөөр тэгээд сайн ажиллаарай гэж байсан нь санагдаж байна.
Б.Болорсайхан : Ажилд ороод удаагүй байгаа ч их сайхан хамт олонтой болсондоо баяртай байна.
Х.Баярмаа : Ажилдаа орсон анхны өдрөө өрөөнийхөө баг хамт олонтойгоо танилцах мөчид аяга, дэвтэр, бал өгөхөд яг бэлэг авч байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Найрсаг, тусч хамт олон угтаж авсан. Цаашдаа санаа нийлж, ихийг бүтээж хамтарч ажиллах болно.

Макс Импэкс, Бүтээмжийн баг