|
Макс групп ТОП 150 аж ахуйн нэгжээс ТОП 27 –р байранд шалгарлаа
|
 МҮХАҮТ аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын ТОП 150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтанд Макс групп ТОП 27 – р байранд шалгарсан байна. Макс групп үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр улсад төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон 1000 гаруй ажлын байр, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн олон ажил хөдөлмөрийн үр дүнгээ улсдаа үнэлүүлж байна. |
|
more...
|
|
|
|
ГРАНД цомыг МАКС ГРУПП хүртлээ
|
 Монголын Маркетинг, Менежментийн хүрээлэн 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа “Гранд Экспо” үндэсний бизнес фестивалаас Макс групп тэргүүн дээд шагнал ГРАНД цомыг хүртлээ. Монгол улсын бизнесийн салбар бүрт тэргүүлэгч компаниудыг олон нийтийн санал асуулга, мэргэжлийн эксперты н дүгнэлтийг үндэслэн тодруулсан байна. |
|
more...
|
|
|
|
Шилдэг хандивлагч НАРНЫ ЦОМ
|
 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хороо, НХХЯамнаас зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэгүүдийг шалгаруулах Нарны цом гардуулах ёслолын ажиллагаанаас Макс групп шилдэг хандивлагчаар шалгаран, Нарны цом гардаж авав.
Экспорт, импортын чиглэлээр 2 гишүүнтэйгээр 1992 онд бизнесийн гараагаа эхэлж байсан Макс групп өнгөрсөн 20 жилийн турш худалдаа, үйлчилгээ, барилга, уул уурхай, зам, хөдөө аж ахуйн салбарт нийт 2000 гаруй ажиллагсадтайгаар тухайн салбар бүртээ тэргүүлэгчдийн нэг байсан амжилттайгаар 20 жилийн ойгоо угтаж байна. |
|
more...
|
|
|
|
“Оны онцлох аж ахуйн нэгж ГРАНПРИ”
|
 МҮХАҮТанхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн урамшуулж, хөхүүлэн дэмжиж урам хайрладаг ENTREPRENEUR-2011 шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас МАКС ГРУПП хамгийн шилдэг шагнал болох “Оны онцлох аж ахуйн нэгж ГРАНПРИ”-р шалгарлаа. |
|
more...
|
|
|
|
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИГЧ “ШИЛДЭГ КОМПАНИ”
|
 2011 онд Монгол улсын Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд өөрийн нөөц боломжийг дайчлан шинэ ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, ажиллагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулахад идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг манлайлсан амжилтыг үнэлэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос өргөмжлөл олгов. |
|
more...
|
|
|
|
“2011 ОНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ШИЛДЭГ КОМПАНИ”
|
 Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези,зураг зүйн газраас Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан “2011 оны барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж”-ээр “Макс Өргөө” ХХК-г шалгаруулан өргөмжлөл олгов. |
|
more...
|
|
|
|
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”
|
Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 372 жилийн ойн өдөр Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хурлаар 2011 оны ажлаараа нийслэлчүүд болон хотын бүх байгууллага, аж ахуйн нэгжийг манлайлан,Улаанбаатарынхаа сан хөмрөгийг арвижуулахын зэрэгцээ хот орчноо үлгэр жишээ тохижуулан, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө санаачлагатай ажилласан Макс Группын хамт олныг “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарууллаа |
|
more...
|
|
|
|
“ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГРАН ПРИ”
|
Монголын барилгын үндэсний ассоциаци болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан “Алтан Цамхаг” 2011 наадамд “Макс Өргөө” ХХК “Шилдэг бүтээн байгуулалт” Гран при шагналыг хүртлээ. |
|
more...
|
|
|
|
2011 ОНЫ БИЗНЕСИЙН ТОП АЛДАРТАН
|
Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын 2011 онд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, шинээр бий болгосон 800 гаруй ажлын байр , их хотын бүтээн байгуулалтанд томоохон хувь нэмэр оруулсаныг нь үнэлж “В” телевийзийн сэтгүүлч, үзэгчдийн санал асуулгаар Бизнесийн топ алдартнаар нэрлэж ГРАН ПРИ шагналын эзнээр тодруулав. |
|
more...
|
|
|
|
ТОП 100-Н АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРАВ
|
МҮХАҮТ-аас Монгол улсын Засгийн Газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах 10 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаанд Макс Группыг ТОП 100 аж ахуйн нэгээр өргөмжиллөө. |
|
more...
|
|
|