Maxipot | Eurowine | Helenharper | Riscossa | Piasten
|
| About the Group | Social Responsibility | Jobs | Contact us |
more...


Social Responsibility

Homepage « Бидний тухай
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Макс группын нийт ажилтнууд болон хувийнхаа зүгээс таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.
 
Хийж бүтээх их хүсэл мөрөөдлөөр эхэлж байсан бизнес маань чанартай үйлчилгээ, шударга хөдөлмөр, бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ирсэн хүчин зүтгэлийн үр дүнд өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уулхай, зам, хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт 30 шахам салбартай, 2000 гаруй ажилтантай, Монгол улсын тэргүүлэх компаниудын нэг болж өргөжин тэлсээр байна.

Макс Группын амжилтын гол түлхүр бол ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүч, мэдлэг ур чадвартай ажилтнууд байдаг.

Макс Групп нь харилцагч түншүүд болон хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай, итгэлт нөхөр нь байж ирсэн бөгөөд бидний зүтгэлийг төр захиргааны байгууллагууд, гадаад дотоодын бизнесийн түншүүд маань өндрөөр үнэлж, дүгнэж байдагт бид урамшиж байдаг юм.

Хойшид бид  зөвхөн хэрэглэгч, үйлчлүүлэгч таны төлөө сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.

Би Монголчуудын амьдрал богино хугацаанд улам сайхан болж хөгжинө гэдэгт эргэлздэггүй бөгөөд илүү хүчирхэг Монголыг бид хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэдэг.

Монгол хүний хийморь өөдөө байж цог золбоо нь үргэлж бадарч явах болтугай.
more...

Макс группын товч танилцуулга
Макс Групп нь анх 1992 онд “Дөргөн” ХЭАА нэртэйгээр 2 гишүүнтэйгээр байгуулагдаж экспорт, импортын үйл ажиллагаагаар бизнесийн гараагаа эхэлж байсан бол бидний үйл ажиллагаа өргөжин тэлсээр эдүгээ худалдаа, үйлчилгээ, барилга, үйлдвэрлэлийн салбарт нийт 30 шахам салбартай, 2000 гаруй ажиллагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
more...

Макс Группын түүхэн замнал
1992 он
  • “Mакс Импэкс” ХХК байгуулагдаж түүхий эд экспортлох, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн импортлон худалдаалах үйл ажиллагаа эрхэлж эхлэв.
  • ХБНГУлсаас гэр ахуйн бараа, тавилга импортлон “Евромебель” үзэсгэлэн худалдааг нээн ажиллуулж зах зээлийн шилжилтийн үед Монголын мебель тавилгын худалдааны зах зээлд анхдагч боллоо.
1994 он
  • Дэлхийд алдартай Чехийн “Budweiser budvar” шар айрагны албан ёсны дистрибьютор болов.
more...

2011 Оны ололт амжилтууд
”ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ ГРАНПРИ”
МҮХАҮТанхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн урамшуулж, хөхүүлэн дэмжиж урам хайрладаг ENTREPRENEUR-2011 шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас МАКС ГРУПП хамгийн шилдэг шагнал болох “Оны онцлох аж ахуйн нэгж ГРАНПРИ”-р шалгарлаа.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИГЧ “ШИЛДЭГ КОМПАНИ”
2011 онд Монгол улсын Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд өөрийн нөөц боломжийг дайчлан шинэ ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, ажиллагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулахад идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг манлайлсан амжилтыг үнэлэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос өргөмжлөл олгов.
“2011 ОНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ШИЛДЭГ КОМПАНИ”
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези,зураг зүйн газраас Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан “2011 оны барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж”-ээр “Макс Өргөө” ХХК-г шалгаруулан өргөмжлөл олгов.
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”
Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 372 жилийн ойн өдөр Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хурлаар 2011 оны ажлаараа нийслэлчүүд болон хотын бүх байгууллага, аж ахуйн нэгжийг манлайлан,Улаанбаатарынхаа сан хөмрөгийг арвижуулахын зэрэгцээ хот орчноо үлгэр жишээ тохижуулан, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө санаачлагатай ажилласан Макс Группын хамт олныг “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарууллаа
more...