Худалдан авалт

Макс Группийн Худалдан Авалт Хангамжийн Алба нь шударга, өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд бүх боломжит нийлүүлэгчдийг ижил шалгуураар дүгнэж, сонголт хийдэг ба бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй нийлүүлэгчдэд дараах ерөнхий шаардлагуудыг тавьдаг. Үүнд:
  • 2-оос доошгүй жил тогтвортой байнгын үйл ажиллагаа явуулсан байх
  • Мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй байх
  • Санхүүгийн чадвар, чадамжтай байх
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангасан байх
  • Бараа бүтээгдэхүүний шууд үйлдвэрлэгч буюу эсхүл албан ёсны эрх бүхий төлөөлөгч/дистрибютерийн аль нь болох
  • Бараа нийлүүлэх албан ёсны дистрибютор, борлуулах эрх бүхий байх
  • Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан байх
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болон биелүүлээгүй гэсэн зөрчилгүй байх
  • Бараа, ажил үйлчилгээндээ чанарын баталгаа гаргах
  • Борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх чадвартай байх
  • Макс Группээс тавих шаардлага, нөхцлүүдийн дагуу нийлүүлэлт хийх
 
Үйл ажиллагааны хувьд дараах зорилтуудад нийцсэн байх. Үүнд:
  • Үйл ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлэх болон эрчим хүч хэмнэх
  • Нийт зардлыг багасгах