Худалдан авалт

Худалдан авалтын бодлого

Макс Группийн Худалдан авалт, хангамжийн алба нь дараах зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Ил тод, шударга

Энэ зарчим нь захиалга авхаас нийлүүлэлт хийгдэх хүртлэх бүх үе шатуудад баримтлагддаг ба үүнд Макс Группийн Худалдан Авалт, Хангамжийн Албаны ажилтнууд хувийн ёс зүйг дээд зэргээр сахин ажилладаг.

Үндэсний бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжигч

Монгол ёс заншил, уламжлал, ур ухааныг дээдэлдгийнхээ хувьд Макс Групп нь үндэсний бэлтгэн нийлүүлэгчдийг түлхүү дэмжин ажиллах зарчим баримталдаг.

Байгаль орчинд ээлтэй

Макс Группийн Худалдан Авалт, Хангамжийн Алба нь дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн, аливаа байгаль орчинд ээлтэй, экологит тустай үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн хэрэглээнд түлхүү ашиглах бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл болгон ажиллаж байна.
 
 

Худалдан авалтын үйл явц