Нийгмийн хариуцлага

Баримтлах зарчим

Нийгмийн хариуцлагын бодлого

Макс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, шударга, ёс зүйтэй бизнесийн бодлогыг баримталж ирсэн. Үүнийхээ хүрээнд дараах чиглэлээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирлээ. Үүнд:

Ажилтнуудын нийгмийн хамгаалал. Группийн хэмжээнд 2200 гаруй хүнийг байнгын найдвартай ажлын байраар хангаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэн сурч боловсрох, өсөн дэвжих боломжийг дээшлүүлэхийн тулд дэмжин ажилладаг.

 

Бахархал.

Бид улсад төлөх татвар хураамж, шимтгэлийг цаг тухайд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулдаг. Сүүлийн жилүүдэд Макс Групп улсад төлсөн татварын хэмжээгээрээ тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол бичигдэж байна.

Хөгжил гэдэг цаг минутаар хэмжигдэж байгаа өнөө үед эх орныхоо хөгжилд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулан бүтэн байгуулалтад гар бие оролцдоггоороо бид бахархдаг.Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого эрчимтэй яригдаж байгаа өнөө үед бид группийн хэмжээний худалдан авалтандаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг зорьж байна.

 

Спортын ивээн тэтгэлэг.

Бидний хандив тусламж хүмүүст өгөөжтэй мөн монголд бахархал бий болгох чиглэлээр спортын холбоодтой хатран тамирчдыг багаас нь бэлдэх, уралдаан тэмцээнүүдийг хамтран зохион байгуулахад тэргүүн зорилгоо болгоод байна.

 

Хандив тусламж.

Нийгмийн хариуцлагын салашгүй нэг хэсэг болох хандив тусламжыг төрөөс бага анхаарал бага хандуулж байгаа бүлэгт чиглүүлээд байна. Нийгмийн халамж, дэмжлэг хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусламжийг 2006 оноос эхлэн жил бүр өгдөг уламжлал тогтсон.Эцэг эхийнхээ хайрыг хүртэж чадахгүй, асран хүмүүжүүлэх төвд өсөн торниж байгаа хүүхдүүдийн ирээдүйн боловсролд зориулж жил бүр 20-40 хүүхдэд мөнгөн хадгаламж нээж өгөх болсон.