Группийн тухай

Макс Группийн Ерөнхийлөгч

Д.Ганбаатар

Эрхэм хүндэт таны энэ өдрийн амгаланг айлтгаж нийт Максчуудын нэрийн өмнөөс мэндчилж байна.


Бид 20 жилийн тэртээд ууган компаниа үүсгэн байгуулж бизнесийн гараагаа эхэлж байсан бол чанартай үйлчилгээ, шударга хөдөлмөр, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчдээ дээдэлж ажилласны үр дүнд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч, групп компани болон хөгжсөн.

Макс группийн ололт амжилт бүр манай ажиллагсадын сэтгэл, зүтгэл болон харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, түншүүд хэрэглэгчдийн маань итгэлийн үр дүн билээ.

Бидэнтэй хамтран ажилладаг та бүхний итгэлийг улам бүр дааж явах болно гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлж байна.

Та бүхний сайхан сэтгэл улам баяжиж, аз хийморь тань үргэлж өөдрөг байхыг хүсэн ерөөе.

 

Эрхэм таны өлзий буян тань сүн далай мэт арвидах болтугай!