Хүний нөөц

Макс групп нь группийн стратегид чухал ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, институтэд суралцаж буй оюутнуудыг хүлээн авч, онолын мэдлэгийг баталгаажуулан танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэн, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, чадварлаг ажиллах хүч болоход нь туслах, ирээдүйд өөрийн байгууллагын хэрэгцээнд нийцэх ажиллах хүчнийг бүрдүүлэн ажиллаж байна.

 

Дадлагажих оюутанд тавигдах шаардлага:

Сургууль

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 болон түүнээс дээш курс

Мэргэжил

Дадлагажих ажлын байранд дүйцэхүйц мэргэжлээр суралцаж байгаа

Сурлагын голч дүн

3.0 буюу “В” үнэлгээнээс дээш

Бусад шаардлага

Дадлагажих ажлын байрны онцлогоос хамааран гадаад хэлний мэдлэг зэрэг бусад тусгай шаардлага

 

Дадлага хийх оюутны бүрдүүлэх материал

  • Оюутны анкет /Анкет татаж авах/
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь цээж зураг
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн тодорхойлолт
  • Дадлагын удирдамж