Хүний нөөц

Макс группийн 2200 гаруй ажилтан “ ” уриан дор сэтгэл нийлэн нэгэн зүгт чиглэн ажиллаж байна. Эдгээр хүмүүн баялгийнхаа төлөө бид дараах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Чадварлаг, бүтээлч, сурч хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх
  • Хүний нөөцийн дотоод эх үүсвэрээс каръерын зөв төлөвлөлт хийх, талент менежмент, тогтоон барих бодлого хэрэгжүүлэх
  • Гүйцэтгэлийн зөв, шударга үнэлгээ, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх
  • Ажилтныг ажил мэргэжлийн болон хувь хүний хувьд тасралтгүй, системтэй хөгжүүлж, чадавхижуулах
  • Ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангах, ажилтнуудын нийгмийн халамжид түлхүү анхаарах, ажилтны бодит хэрэгцээг хангах бодлого хэрэгжүүлэх
  • Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх

 

Захиргаа, хүний нөөцийн газар 

Алсын хараа

Дэлхийн тавцанд өрсөлдөхүйц сэтгэл ханамжит хүмүүн баялгийн төлөө. 

 

Эрхэм зорилго

Бид АЖИЛТАН болон БАЙГУУЛЛАГА-ын хөгжлийн төлөө ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗӨВ БОДЛОГО-ыг томъёолон хэрэгжүүлэгч, үнэтэй ХУВЬ НЭМЭР ОРУУЛАГЧ, МАНЛАЙ хамт олон байна.

 

Амжилт бүтээл

  • Макс групп 2011 онд Монгол улсын Засгийн газраас шалгаруулсан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хамгийн олон баталгаатай шинэ ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжээр шалгарсан.

  • “Монголын хүний нөөцийн институт”-ээс зохион байгуулсан Хүний нөөцийн шилдгүүдийг шалгаруулах 2013 оны HR AWARDS-аас “Оны шилдэг сонгон шалгаруулалт болон талент менежмент” байгууллагаар шалгарсан.