Худалдан авалт

Нийлүүлэгч компаниудад тавигдах шаардлага

Шударга, өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд бүх боломжит нийлүүлэгчдийг ижил шалгуураар дүгнэж, сонголт хийнэ.
Макс Групп нь бүх нийлүүлэгчдэд дор дурдсан ерөнхий шаардлагыг тавина. Үүнд:
•    2-оос доошгүй жил тогтвортой байнгын үйл ажиллагаа явуулсан байх
•    Мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй байх
•    Санхүүгийн чадвар, чадамжтай байх
•    Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангасан байх
•    Бараа бүтээгдэхүүний шууд үйлдвэрлэгч буюу эсхүл албан ёсны эрх бүхий төлөөлөгч /дистрибютер-ийн аль нь болох;
•    Бараа нийлүүлэх албан ёсны дистрибютор, борлуулах эрх бүхий байх
•    Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан байх
•    Сүүлийн 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болон биелүүлээгүй гэсэн зөрчилгүй байх
•    Бараа, ажил үйлчилгээндээ чанарын баталгаа  гаргах
•    Борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх чадвартай байх
•    Макс Группээс тавих шаардлага, нөхцлүүдийн дагуу нийлүүлэлт хийх;

Үйл ажиллагааны хувьд дараах зорилтуудад нийцсэн байх. Үүнд:
•    үйл ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлэх болон эрчим хүч хэмнэх;
•    нийт зардлыг багасгах;
•    байгаль орчинд хор хохиролгүй, хүний эрхийг дээдэлсэн байх;