Мэдээ мэдээлэл

Барилгын салбарын шилдэгээр МАКС ӨРГӨӨ шалгарлаа

 

Монгол улсын барилгын салбар үүсэл хөгжлийнхөө түүхт 91 жилийн ойтой золгож байна. Тус салбарынхан 9-р сарын 8-ны өдөр Барилгачдын талбайд чуулж, туулсан замнал, хийж бүтээсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа хэлэлцэж, тэмдэглэлт өдрөө хамтдаа өнгөрүүллээ. 

 

 

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдөр “Макс Өргөө” ХХК-г барилга угсралтын шилдэг байгууллагаар өргөмжиллөө. 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш “Макс центр”, “Макс молл”, Хийморь орон сууцны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хамгийн сүүлд “Holiday Inn” олон улсын сүлжээ зочид буудлын барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна. Мөн нийслэл хотын төв цэгт сүндэрлээд буй тансаг зэрэглэлийн орон сууц “220k резиденс” төсөл өнгөрсөн оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан юм.