Maxipot | Eurowine | Helenharper | Riscossa | Piasten
|
| About the Group | Social Responsibility | Jobs | Contact us |


Social Responsibility

Homepage « Нийгмийн хариуцлага
Макс Групп 5 дахь жилдээ шинэ төрсөн залуу начинд хурдан удмын даага бэлэглэлээ
Макс групп нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийгмийн чанартай болон спортын  олон үйл ажиллагаануудыг дэмжиж хамтран ажиллаж ирсэн.

2007 оноос эхлэн Монголын Залуучуудын Холбоотой хамтарч жил бүр Ардын Хувьсгалын Ойн баяраар Үндэсний бөхийн барилдаанд тав давж Монгол улсын Начин цол хүртсэн бөхчүүдээс хамгийн залуу начныг өөрийн адуун сүргээс хурдан удмын даагаар шагнадаг болсон.

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн баяраар дээрхи уламжлалаа даган тав дахь жилдээ дараалан Максын адуун сүргээс хурдан удмын даагаар шинэ төрсөн залуу начинг мялаасан.

Макс Групп нь цаашдаа ч  улс эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшил болон , спортын төрөл бүрийн арга хэмжээнүүдэд  хувь нэмэрээ оруулсаар байх болно гэдгээ та бүхэндээ амлаж байна.
« Back