Maxipot | Eurowine | Helenharper | Riscossa | Piasten
|
| About the Group | Social Responsibility | Jobs | Contact us |


Social Responsibility

Homepage « Бидний тухай
Макс Группын түүхэн замнал
1992 он
  • “Mакс Импэкс” ХХК байгуулагдаж түүхий эд экспортлох, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн импортлон худалдаалах үйл ажиллагаа эрхэлж эхлэв.
  • ХБНГУлсаас гэр ахуйн бараа, тавилга импортлон “Евромебель” үзэсгэлэн худалдааг нээн ажиллуулж зах зээлийн шилжилтийн үед Монголын мебель тавилгын худалдааны зах зээлд анхдагч боллоо.
1994 он
  • Дэлхийд алдартай Чехийн “Budweiser budvar” шар айрагны албан ёсны дистрибьютор болов.
1996 он
  • Берлин ресторан, Берлин бургер түргэн хоолны газрыг байгуулж Европ технологийн амт чанар сайтай хоолоор үйлчилж эхлэв.
1998 он
  • 1-р хорооллын Цамбагарав үйлчилгээний төвийн зүүн хэсгийг худалдан авч Макс хүнсний дэлгүүр, түргэн хоол, Будвайзер бар зэргийг нэгтгэсэн цогц үйлчилгээний төв бий болов.
2002 онд
  • Баянгол дүүрэгт “Макс” төвийг ашиглалтанд оруулж, “Берлин бургер” түргэн хоолны газар, “Макс” хүнсний дэлгүүрийг нээн ажиллуулж 150 хүнийг ажлын байраар хангав.
2003 он
  • Вакум цонх, модон эдлэлийн “Макс цонх”  үйлдвэрийг Герман улсын техник, технологиор байгуулж, Германы мэргэжилтнүүдийг урин ирүүлж ажилчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд хамруулав.
  • Budweiser pub-ын 2 салбарыг нээн амт чанар сайтай Европ хоол, Budweiser шар айргаар үйлчилж эхэллээ.
  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас Үндэсний Шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр тодруулан Хүндэт өргөмжлөл олгов.
2004 он
  • Монгол улсад дэлхийн жишигт нийцсэн зам гүүрийг чанарын өндөр түвшинд барьж байгуулах зорилго бүхий Арж Капитал ХХК байгуулагдав.
2005 он
  • “Макс цонх” үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөн хуванцар болон хөнгөн цагаан цонх, хаалга үйлдвэрлэж эхлэв.
2006 он
  • “Сүү” ХК-ийн хувьцааны хяналтын багц буюу 51 хувийг худалдан авч тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийсний үр дүнд шинэ нэр төрлийн, чанартай, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаад зогсохгүй хөдөөгийн малчдын амжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
  • “Берлин бургер” түргэн хоолны газар Чингэлтэй дүүргийн 40, 50 мянгатад салбараа нээв.
  • “Макс” супермаркет, “Берлин бургер” түргэн хоолны газруудыг сүлжээ хэлбэрээр ажиллуулж эхлэв.
  • “Макс Өргөө” компани байгуулагдаж “Макс” үйлчилгээний төвийн барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтанд оруулж, 96 айлын орон сууц болон офисын зориулалттай “Хийморь” цогцолборын төслийг амжилттай эхлүүллээ.
2007 он
  • Орчин үеийн худалдаа үйлчилгээний төв, 4 одтой зочид буудал, орон сууцны барилгын цогцолборын “Max center” төсөл,  228 айлын орон сууцны хорооллын “Хийморь -19” төслүүдийг эхлүүлж амжилттай хэрэгжүүлж эхлэв.   
  • Хүнсний сүлжээг өргөтгөн Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэгт “Берлин бургер” түргэн хоол, “Макс” хүнсний сүлжээ дэлгүүр бүхий үйлчилгээний төвийг шинээр нээн ажиллуулав.
2008 он
  • “Max Tower” буюу офисын зориулалттай, орчин үеийн экстерьер, интерьерийн шийдэл бүхий 14 давхар барилгын төсөл амжилттай хэрэгжин нээлтээ хийв.
  • “Берлин бургер” түргэн хоол, “Макс” хүнсний сүлжээ дахин шинэ салбараа Багшийн дээд сургуулийн дэргэд нээж 50 гаруй хүнийг ажлын байраар хангав.
  • Европын шилдэг брэнд хувцасны “Max Fashion” дэлгүүр нээгдлээ. Тус дэлгүүрт Герман, Итали, Австри, Испани зэрэг орнуудын Кaiser Design, Falke, Gardeur, Eterna, Hiltl зэрэг фирмийн ажил хэрэгч хүмүүст зориулсан цэвэр бөс даавуу, ноос, ноолуур, торгон материал бүхий чанартай хувцсыг импортлон худалдаалж эхлэв.
  • 120 айлын орон сууцны барилгын “Хийморь-11” төслийг эхлүүлэв.
  • Бээжингийн олимпийн аваргуудаа өөрсдийн бүтээн босгож буй “Хийморь-19” цогцолбор дахь орчин үеийн орон сууцаар мялаав.
  • Газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр 10 гаруй жил  үйл ажиллагаа явуулсан   “Бүрэн Бургалтай” ХХКомпанид Макс групп хөрөнгө оруулалт хийснээр үйл ажиллагаа нь өргөжин 4560 га газарт тариалангийн үйл ажиллагаа явуулж эхлэв.
2009 он
  • Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхимаас жил бүр уламжлал болгон зарладаг “Шилдэг 100 аж ахуйн нэгж” шалгаруулалтад Макс групп шалгарав.
  • Макс Группын охин компани болох Макс Майнинг ХХК нь 2009 оноос эхлэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь Хөхсэрхийн алтны шороон ордыг ашиглаж эхэллээ.
2010 он
  • Хийморь 19, Хийморь 11 орон сууцнуудыг ашиглалтад оруулж захиалагчиддаа хүлээлгэн өглөө.
  • “Elegance Town” 500 айлын орон сууцны төслийг эхлүүлэв.
2011 он
  • Max Mall худалдааны төв болон Ramada Mongolia олон улсын зочид буудлыг ашиглалтад оруулах, Титэм төслийг эхлүүлэх, мөн Макс Майнинг ХХК Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших алтны үндсэн ордыг ашиглаж эхлэх төлөвлөгөөтэйгөөр амжилттай хөгжиж байна.
« Back