Maxipot | Eurowine | Helenharper | Riscossa | Piasten
|
| About the Group | Social Responsibility | Jobs | Contact us |


Social Responsibility

Homepage « Бидний тухай
Макс группын товч танилцуулга
Макс Групп нь анх 1992 онд “Дөргөн” ХЭАА нэртэйгээр 2 гишүүнтэйгээр байгуулагдаж экспорт, импортын үйл ажиллагаагаар бизнесийн гараагаа эхэлж байсан бол бидний үйл ажиллагаа өргөжин тэлсээр эдүгээ худалдаа, үйлчилгээ, барилга, үйлдвэрлэлийн салбарт нийт 30 шахам салбартай, 2000 гаруй ажиллагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
1.    “Макс импэкс” ХХК
  • Макс хүнсний сүлжээний 6 салбар дэлгүүр
  • Берлин бургер түргэн хоолны 7 салбар газар
  • Хүнсний бүтээгдэхүүний импорт худалдааны бөөний төв
  • Гэр ахуй болон албан тасалгааны тавилгын худалдааны Евромебель дэлгүүр
  • Европ хоолны 2 ресторан
  • Брэнд хувцасны худалдааны Маx fashion 2 салбар дэлгүүр
  • Budweiser Pub-ын 3 салбар
  • “Mакс өргөө” ХХК - Барилгын компани
  • МАХ TOWER 13 давхар оффисын барилга, 96 айлын орон сууц бүхий Хийморь цогцолбор
  • “Хийморь-19” орон сууцны цогцолбор
  • “Хийморь-11” орон сууцны цогцолбор
  • MAX CENTER 5 давхар үйлчилгээний төв, 4 одтой зочид буудал, орон сууцны цогцолбор барилга
  • Макс цонхны үйлдвэр
  • Топ бүлэг
3.    “Сүү” ХК
4.    “Макс” цонхны үйлдвэр

Манай үйл ажиллагааны чиглэл:
Макс хүнсний сүлжээ дэлгүүр
1992 онд Герман улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлож зах зээл дээр бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалж эхлсэн ба жилээс жилд шинэ салбарууд нээн ажиллуулж өргөжсөөр одоогоор Нийслэлийн дүүрэг бүрийн хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэх зорилгоор 7 салбартай болж, 300 шахам ажилтан тав тухтай тохилог орчинд хэрэглэгчийн таашаалд нийцсэн сонголт өргөнтэй, үйлчилгээний стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж байна.

“Берлин бургер” түргэн хоолны сүлжээ
1996 онд Берлин рестораныг нээж ХБНГУ-аас мастер тогооч урьж ажиллуулан шинэ, чадварлаг мэргэжилтнүүдийг тогоочоор бэлтгэн Европ хоолны ресторан болон түргэн хоолны үйлчилгээ ажиллуулж эхэлснээр одоо Берлин бургер сүлжээ нь хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн үйл ажиллагаа явуулж, найдвартай, чанарын баталгаатай, эрүүл, амт чанар сайтай хоол, хүнсээр үйлчилж байна. Берлин бургер сүлжээ 2008 онд МҮХАҮТ-ын Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөлөөс зохион байгуулсан шалгаруулалтад оролцож “Шилдэг үйлчилгээний байгууллага”-аар шалгарсан.

“Будвайзер” сүлжээ
Будвайзер паб нь тус компаний импортлон оруулж ирдэг дэлхийн номер нэг пиво болох Чех улсын Будвайзер пивоор үйлчилдэг ба амт чанар сайтай халуун Европ хоол, найрсаг тав тухтай үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн сэтгэлд нийцдэг.

Хүнсний бөөний худалдаа
Макс группын ууган салбар болох Евромаркет бөөний худалдааны төв нь 17 жилийн турш амт чанартай, өргөн хэрэглээний хүнсийг Европын орнуудаас импортолж хэрэглэгчиддээ хүргэж байна. Одоогоор манай байгууллага ХБНГУ, Франц, Итали, Польш, Кипр, Латви, Тайланд, Испани, Болгар, ОХУ, Турк зэрэг орнуудаас 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлон худалдаалдаг ба ХБНГУ-ын  `Piasten`, “Hainich”, Чехийн `Будвайзер` фирмийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр, New Sevegep, Mira зэрэг өндөр чанартай Европын фирмүүдийн албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна.

Мебель тавилгын худалдаа
Макс групп анх нээгдсэн цагаасаа эхлэн Европын зарим орноос мебель тавилга импортлон худалдаалж тавилгын үзэсгэлэн худалдааг анх Монголд зохион байгуулж байснаас хойш Монголын зах зээл дээрх мебелийн худалдаанд анхдагч бөгөөд тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан. Одоо манай компани Герман, Франц, Бельги, Чех, Итали, Испани, Малайз, Турк зэрэг улсуудын пүүс компаниудтай хамтран гэр ахуйн болон албан тасалгааны тавилга, хивс хивсэнцэр, барилгын материалын импортын худалдаа эрхэлж байна. Мебель үйлдвэрлэл дээр дэлхийд алдартай ХБНГУ-ын Moebel Oase, Wimex, Germania, Welle, Итали улсын Lisa, Intermobili, Spar, Малайз улсын Westwood, Турк улсын Yagmur компаниудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Брэнд хувцасны худалдаа
2008 оны 7-р сард хотын төвд байрлалтай Макс фейшн эрэгтэй эмэгтэй брэнд хувцасны дэлгүүрийг нээн ажиллуулсан. Тус дэлгүүрт Герман, Итали, Австри, Испани зэрэг орнуудын Кaiser Design, Falke, Gardeur, Eterna, Hiltl зэрэг фирмийн ажил хэрэгч хүмүүст зориулсан цэвэр бөс даавуу, ноос, ноолуур, торгон материал бүхий чанартай хувцсыг импортлон худалдаалж эхлээд байна.

Модон эдлэлийн үйлдвэр
2003 оноос “Макс Цонх” үйлдвэрийг нээн ажилуулсан. Тус үйлдвэр нь Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Герман мэргэжилтний удирдлаган дор тус улсын технологиор вакуум цонх хаалга болон модон эдлэл үйлдвэрлэдэг ба дотоодын захиалагч томоохон компаниудтай хамтран ажиллаж, дотоодын зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилтоо биелүүлэн ажиллаж байна. Тус үйлдвэр нь үйл ажиллагаагаа өргөтгөн хуванцар болон хөнгөн цагаан материалаар цонх, хаалга, хана хийж байна.

“Сүү” ХК
2006 онд “Сүү” ХК-ийн хувьцааны 51 хувийг тус групп худалдан авсан бөгөөд тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийсний үр дүнд шинэ нэр төрлийн, чанартай, байгалийн цэвэр бүтээгдхүүнээр хэрэглэгчдээ хангаад зогсохгүй хөдөөгийн малчдын амжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Сүү ХК 250 гаруй ажилтантай.    

“Макс Өргөө” ХХК
2006 оны 4 дүгээр сард Макс групп барилгын үйлдвэрлэл эрхлэхээр Макс Өргөө ХХК-ийг үүсгэн байгуулсан. 3 жилийн хугацаанд тус компани орчин үеийн экстьерер интьерерийн шийдэл бүхий дараах байгууламжуудыг барьж ашиглалтанд оруулан Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байна. Үүнд:
-     96 айлын орон сууц, 13 давхар оффисын зориулалттай барилга бүхий Хийморь цогцолборыг барьж 2008 онд ашиглалтанд оруулсан.
-    2007-2008 онд  онд СБД-т буюу хотын төвд, БЗД-т, ЧД-ийн 13-р хороонд тус тус  үйлчилгээний зориулалттай 1-5 давхар барилгууд
-    ХУД-ийн 19-р хороололд 312 айлын орон сууцны барилга
-    СБД-т 120 айлын орон сууцны барилга
-     2008 оноос БГД-ийн 15-р хороо буюу баруун 4 замд орчин үеийн стандартад нийцсэн 5 давхар үйлчилгээний төв, 16 давхар 4 одтой зочид буудал, 16 давхар орон сууцны барилгын цогцолборын ажлыг эхлүүлээд амжилттай ажиллаж байгаа ба уг цогцолбор 2009 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байна.


Манай байгууллагын ажлын амжилт, улсад оруулсан хувь нэмрийг үнэлж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Тэргүүний татвар төлөгч байгууллага, Баянгол дүүргийн НДХэлтсийн  Шилдэг шимтгэл төлөгч байгууллага, Нийслэлийн найдвартай татвар төлөгч байгууллага, ҮТЕГ-ын Найдвартай татвар төлөгч байгууллагын гэрчилгээ, хаяг зэрэг шагналуудаар удаа дараа шагнаж байсан.

Тус компани нь МҮХАҮТанхимтай хамтран ажилладаг бөгөөд манай байгууллагын улс орны эдийн засагт оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлагыг үнэлж 2003, 2008 онуудад Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас Үндэсний Шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр тодруулан Хүндэт өргөмжлөл олгосон.
« Back