Макс группийн удирдлагуудаас ирэх зун болох Лондонгийн олимпод оролцох тамирчидын бэлтгэлийг эрчимжүүлэх, идэвхийг дээшлүүлэх зорилгоор оролцох тамирчиддаа олимпийн аварга болохыг хүсэн ерөөж алтан медал авсан тамирчдыг уламжлал ёсоор Макс группийн барьсан 2 өрөө байраар шагнан урамшуулна гэдгээ мэдэгдлээ. Аливаа шагнал урамшууллыг тэмцээн уралдаан эхлэхээс өмнө зарлах нь тамирчдын бэлтгэл суургуулилалт, идэвхийг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой. Макс группын удирдлага олимп, дэлхийн аваргын дэвжээнд амжилттай оролцон эх орныхоо алдарыг мандуулсан тамирчдыг шагнан урамшуулдаг уламжлалтай. 2008 онд Бээжингийн зуны 29-р их наадмын бэлтгэлийн үеэр олимпийн аварга болохыг ерөөж алтан медаль авсан тамирчныг Макс Өргөө компанийн барьсан 2 өрөө байраар шагнана гэж амласан. Олимпод гарамгай амжилт гаргаж, алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-ууган нарыг амалсан ёсоор байраар шагнасан билээ.
2012 оны 02 сарын 20. УБ хот

|