Макс Группын үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохиогдож буй уламжлалт Макс Трофи буудлага спортын тэмцээн 2007 оноос хойш 6 дахь жилээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд оролцох тамирчдын амжилтыг ахиулахад туслах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, буудлага спортын тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж амжилтыг ахиулах, шилдэг тамирчдын тоог нэмэгдүүлэн залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор зохион байгуулагчдын зүгээс шагналын санг өмнөх жилийнхээс 50 орчим хувь нэмэгдүүлж 10 сая төгрөг болгосон байна. Тус тэмцээн БХТН-ийн Техник Спортын Төвийн буудлагын тирэнд 2012 оны 2 дугаар сарын 14-с 18-ныг хооронд нийт 5 өдөр зохиогдсон бөгөөд залуучуудын төрлийг шинээр нэмж өрсөлдүүлсэнээр хөдөө орон нутгаас олон залуу тамирчид оролцсон ач холбогдолтой болжээ. Энэ жилийн “Макс Трофи 2012” тэмцээнд УБ хот, хөдөө орон нутгаас 14-н багийн 100 гаруй тамирчид өрсөлдөн аваргуудаа тодруулсан бөгөөд 3-н тамирчин спортын Мастер, 2 тамирчин спортын дэд мастер цол авч олон тамирчид цол, зэрэг, амжилтаа ахиуллаа. Тус тэмцээний талаар ерөнхий шүүгчээр ажилласан МУГД Ц.Өлзийбаярын сэтгэгдэлийг сонсоё. Буудлага спортыг дэмжин жил бүр уламжлал болгон энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа Макс группийн удирдлагуудад тэмцээнд оролцсон нийт тамирчдын өмнөөс талархалаа илэрхийлэе. Макс Трофи тэмцээн буудлага спортын бусад тэмцээнүүдээс бай шагнал өндөр, буудлага спортын дээд амжилт эвдэгдсэн, тамирчид, залуучуудын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болсон. Мөн олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдэд зохиогддог трофи төрлийн буудлагын тэмцээнийг зохиогддогоор онцлогтой гэв.
|