Maxipot | Eurowine | Helenharper | Riscossa | Piasten
|
| Бидний тухай | Нийгмийн хариуцлага | Ажлын байр | Холбоо барих |
дэлгэрэнгүй »


Нийгмийн хариуцлага

Нүүр хуудас « Компаниуд « Макс и Пот
Макс и Пот
Халуун тогооны ресторан Хятад даяар 45 салбар бүхий нэр хүндтэй томоохон халуун тогооны сүлжээ рестораны салбар Берлин төвийн 2-р давхарт байрлаж байна. Дотоод засал, тохижилтын хувьд монголдоо дээд зэрэгт орох бөгөөд зүүн өмнөд азийн хэв маягаар тохижуулсан ресторан юм.
Бээжингээс ирсэн мастер тогооч ерөнхий тогоочоор ажиллаж, энд байгаа бүх ажилчдад хоолны технологи, үйлчилгээ, бараа хадгалалт зэргээр хичээл заан өдөр бүр цоо шинэ бүтээгдэхүүнээр хоолныхоо орц жорыг хүний биеийн онцлог болон шингэц сайтай байхааар тохируулан боловсруулж байдаг.
 

Монгол хоолны ресторан нь Берлин төвийн 1-р давхарт байрлах ба эртний монгол ахуйг санагдуулсан, арт ресторан болгон тохижуулсанаар онцлог болжээ.
Морин тэрэгний рам, үдүүр, хөхүүр, домбо, бөөгийн хэрэгсэл, баяд эмээл, эсгий гар урлал, хун хуур зэрэг хуучны эдлэл болон гар хийцний эд зүйлсийг үзмэр болгон тавьж монголчуудын түүхэн уламжилж ирсэн товчхон бөгөөд энгийн хэрэглээг харуулжээ. Тус ресторан нь олон төрлийн монгол хоол, амттанаар үйлчилж байна.