Maxipot | Eurowine | Helenharper | Riscossa | Piasten
|
| Бидний тухай | Нийгмийн хариуцлага | Ажлын байр | Холбоо барих |
дэлгэрэнгүй »

Budweiser

Макс Групп 1994 оноос эхлэн дэлхийд алдартай Чехийн Budweiser пивоны албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. BUDWEISER шар айраг нь Чехийн Будвайз хотод XIII зуунд үүсчээ. 1256 онд Чехийн II Премизл Отакар хаан энэ хотыг үүсгэн байгуулж, анхны шар айрагны тухай хуулийг батлан, үйлдвэрлэх эрхийг нь олгож байсан түүхтэй. Пиво үйлдвэрлэлтийн 700 жилийн түүх, асар их уламжлал, туршлагатай Чехийн пиво үйлдвэрлэгчид Budweiser Budvar компанийг анх 1895 онд Чехийн Пивоны Хувьцаат Компани нэртэйгээр байгуулжээ. Тус компани байгуулагдсан цагаасаа эхлэн пивоны дээд зэргийн чанар, үйл ажиллагааны үр дүнгээрээ гадаад, дотоодын олон шагнал авч байсан. “Дэлхийн Пивоны Цом 2006”, АНУ, Сиаттл: Дэлхий дахины пивоны тэмцээний мөнгөн медальМонде шалгаруулалт”, Чех, Прага: Бельгийн Олон Улсын Институтаас олгодог “Чанарын шалгаруулалт”-аас шар пивоороо алтан медаль, хар пивоор мөнгөн медаль авсан. “Cool Brands”, Англи, Лондон: “Супер брэндүүд” байгууллагаас гаргадаг 2006/2007 оны нэртэй худалдааны байгууллагын жагсаалтандаа Будвайзер Будвар Үндэсний корпорацийг багтаасан. “2006 оны Хар Пиво”, Хумполик: Пивоны найзууд ассоциаци Будвайзер Будвар хар пивонд “Жилийн шилдэг хар пиво” шагналыг олгосон. BUDWEISER-ийн хүнийг өөртөө татах гайхалтай чанар нь бусад шар айрагтай харьцуулшгүй зөөлөн амт, тансаг үнэр, давтагдашгүй чанарт нь оршдог байна. Учир нь найрлагандаа Сааз нутгийн зөрөг цэцэг, Моровьягийн улаан буудай болон 300 метрийн гүнээс гаргасан булгын цэвэр ус зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг технологийн өндөр түвшинд уламжлалт олон жилийн түүхтэй, өөрийн үйлдвэрт зөөлрүүлсэн ус зэргийг агуулдаг бөгөөд үе залгамжлан ирсэн шар айраг нэрэх нууц технологиор үйлдвэрлэдэг байна. Түүнчлэн энэ пивийг дэлхий дээр Чехээс өөр хаана ч үйлдвэрлэдэггүй. Учир нь “Budweiser Budwer” корпораци нь лицензээ өнөөг хүртэл дэлхийн аль ч оронд өгөөгүй байгаа аж. Тиймээс ч дэлхийн аль ч оронд очоод BUDWEISER шар айраг худалдан авахад Чехэд л үйлдвэрлэсэн байх болно. Үүний баталгаа нь шошгон дээр нь байх PGI /Protected Geographical Indication/ хэмээх лого юм байна. Энэ ч утгаараа BUDWEISER ямагт жинхэнэ оргинал, давтагдашгүй байж чаддаг. BUDWEISER шар айрганд агуулагдаж байгаа зөрөг цэцэг нь хүний биед зайлшгүй хэрэгтэй эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг бөгөөд арьс толийлгож, үрчлээнээс сэргийлдэг ба ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг  асар их ач холбогдолтой.
дэлгэрэнгүй »

Берлин бургер

1996 онд Берлин рестораныг нээж ХБНГУ-аас мастер тогооч урьж ажиллуулан шинэ, чадварлаг мэргэжилтнүүдийг тогоочоор бэлтгэн Европ хоолны ресторан болон түргэн хоолны үйлчилгээ ажиллуулж эхэлснээр одоо Берлин бургер сүлжээ нь Нийслэлийн дүүрэг бүрт хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн үйл ажиллагаа явуулж, найдвартай, чанарын баталгаатай, эрүүл, амт чанар сайтай хоол, хүнсээр үйлчилж байна. Берлин бургер сүлжээ 2008 онд МҮХАҮТ-ын Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөлөөс зохион байгуулсан шалгаруулалтад оролцож шилдэг үйлчилгээний байгууллагаар шалгарсан. Берлин төвийг анх Улаанбаатар хотод  гуанзны зориулалтаар ашиглаж байсан 800м.кв бүхий байрыг худалдан авч хөрөнгө оруулалт хийн  "Берлинбургер" цогцолборыг 1996 оны 1-р сард 37 ажилтантайгаар "Берлинбургер"түргэн хоолны газар, Берлин ресторан, Budweiser бар нээн ажиллуулсан. Манай байгууллага нь Монгол улсдаа анх удаа түргэн хоолны үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлж анхдагч болсон бөгөөд бид хоолны технологийг нарийн чанд мөрдөж үйлчлүүлэгчдэд амт чанартай баталгаатай хоол ундаагаар хурдан шуурхай үйлчилснээрээ салбартаа тэргүүлэгч болж чадсан юм. Манай төв нь байгулагдсанаасаа хойш үйлчилгээний хүрээгээ өргөтгөн, үйлчлүүлэгч нарынхаа тавтай орчныг бүрдүүлэх зорилгоор өөрийн хөрөнгөөр өргөтгөлийн болон засвар тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэж , тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсээр ирсэн 1999 онд цогцолборыг өргөтгөн 2 давхар болгож байсан. Одоо манай төв нь 90 ажилтантай бөгөөд 4 хэсгээс бүрдэнэ. •    Ресторан 40 хүний суудалтай •    Түргэн хоол 80 хүний суудалтай •    Баар нэг удаа 70 хүнд үйлчлэх хүчин чадалтай •    2005 оноос үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэх, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор хагас бэлэн бүтээгдэхүүнээр үйлчлэх Берлин кулинарыг нээн ажиллуулж байна. ХБНГУлсаас мастер тогооч урин авчирч, онолын болон практикийн хичээл өөрийн тогооч нарт заалган, өндөр зэрэглэлийн тогооч бэлтгэн авсан нь одоо ч шинэ үеэ сурган ажиллаж байна. Манай төв хот дүүргийн эрүүл ахуй, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж тус байгууллагуудаар баталгаажуулсан түүхий эдийг бэлтгэж, хоолны эрүүл ахуй, ариун цэвэр аюулгүй байдлыг хангаж өдөр тутмын чанарын хяналт тавьж үйлчлүүлэгчийн таашаалд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 1999 онд - Хэрэглэгчдийн найдвартай түнш 2000 онд – Дүүргийн шилдэг татвар төлөгч байгууллага 2002 онд – НҮБ-ын ЮНЭСКО-гийн Монголын үндэсний итгэмжит байгууллага Буянт үйлс нийгэмлэгээс Буянт үйлстэн шилдэг хамт олон 2002 онд – Чингэлтэй дуургийн шилдэг байгууллага, ЧД –н Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах уралдаанаас " Жимстэй жигнэмэг "- ээр шилдэг бүтээгдэхүүн 2003 онд – Монголын тогооч нарын холбооны итгэмжлэгдсэн нэгж байгууллагаар өргөмжлөгдсөн 2003онд – Улсын уралдаанаас тус төвийн ерөнхий тогооч А.Түмэндэлгэр мастер  тогооч цол, бармен Т.Гантулга нархүрэл медаль хүртсэн. 2007,2007 онд – Монголын санхүүч эмэгтэйчүүдийн  "Оюуны чадавхи" холбооноос Тэргүүний Хамт олноор тус тус шалгарсан. Урьд олсон амжилтаа бататган үйлчлүүлэгчидийнхээ эрх ашгийг дээдлэн , дээд зэргийн үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаандаа шинэлэг арга барил, техник технологийг нэвтрүүлэн ажиллах нь манай байгууллагын нэн тэргүүний зорилго байх болно. Улаанбаатар хотын хэмжээнд 7 Берлин бургер түргэн хоолны сүлжээ үйл ажиллагаагаа явуулж байна
дэлгэрэнгүй »

Макс и Пот

Халуун тогооны ресторан Хятад даяар 45 салбар бүхий нэр хүндтэй томоохон халуун тогооны сүлжээ рестораны салбар Берлин төвийн 2-р давхарт байрлаж байна. Дотоод засал, тохижилтын хувьд монголдоо дээд зэрэгт орох бөгөөд зүүн өмнөд азийн хэв маягаар тохижуулсан ресторан юм. Бээжингээс ирсэн мастер тогооч ерөнхий тогоочоор ажиллаж, энд байгаа бүх ажилчдад хоолны технологи, үйлчилгээ, бараа хадгалалт зэргээр хичээл заан өдөр бүр цоо шинэ бүтээгдэхүүнээр хоолныхоо орц жорыг хүний биеийн онцлог болон шингэц сайтай байхааар тохируулан боловсруулж байдаг.   Монгол хоолны ресторан нь Берлин төвийн 1-р давхарт байрлах ба эртний монгол ахуйг санагдуулсан, арт ресторан болгон тохижуулсанаар онцлог болжээ. Морин тэрэгний рам, үдүүр, хөхүүр, домбо, бөөгийн хэрэгсэл, баяд эмээл, эсгий гар урлал, хун хуур зэрэг хуучны эдлэл болон гар хийцний эд зүйлсийг үзмэр болгон тавьж монголчуудын түүхэн уламжилж ирсэн товчхон бөгөөд энгийн хэрэглээг харуулжээ. Тус ресторан нь олон төрлийн монгол хоол, амттанаар үйлчилж байна.
дэлгэрэнгүй »

Макс цонх

2003 оноос “Макс Цонх” үйлдвэрийг нээн ажилуулсан. Тус үйлдвэр нь Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Герман технологиор вакуум цонх хаалга болон модон эдлэл үйлдвэрлэдэг ба дотоодын захиалагч томоохон компаниудтай хамтран ажиллаж, дотоодын зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилтоо биелүүлэн ажиллаж байна. Тус үйлдвэр нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болох модон вакуум цонх, хаалга болон мебель модон эдлэлийг Таны хүссэн загвар хэмжээгээр захиалгын дагуу үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болох модон вакуум цонх, хаалга болон мебель модон эдлэлийг таны хүссэн загвар хэмжээгээр захиалгын дагуу үйлдвэрлэж байна.
дэлгэрэнгүй »

Макс өргөө

“MАКС ӨРГӨӨ” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Макс группын бизнесийн үйл ажиллагаа өргөжиж тэлэхийн хирээр Монгол улсын хөгжил дэвшилд дорвитой хувь, нэмэр оруулах  зорилгоор бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаагаа явуулахаар  2006 оны 4 дүгээр сард барилга угсралтын “Макс Өргөө” ХХК-ийг  байгуулсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш 4 жилийн хугацаанд тус компани барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг болж  их хотын бүтээн байгуулалт, өнгө үзэмжид нэмэр болохуйц олон барилга барин ашиглалтанд оруулсан. Манай компанид нийт  220 гаруй ажилтан, албан хаагчид ажилладгаас 70%  нь дээд боловс- ролтой,  20% нь мэргэшсэн инженер, техникийн ажилтан байдаг. Бид өөрийн үйл ажиллагаандаа Европын болон хөгжингүй бусад орны барилгын салбарт ашиглаж буй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн эцсийн хэрэглэгчиддээ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТОХИЛОГ барилгыг хүлээлгэн өгөхөөр чармайн ажилладаг. Өнгөрсөн хугацаанд тус компанийн барьж ашиглалтад оруулсан барилгуудыг товч танилцуулъя.      2006 онд Сүхбаатар дүүрэгт худалдаа үйлчилгээний зориулалт  бүхий   “Макс-32” хүнсний сүлжээ дэлгүүрийн барилга. 2007 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Амгаланд худалдаа үйлчилгээний зориулалт   бүхий  “Макс  Амгалан” хүнсний сүлжээ дэлгүүрийн барилга. 2007 онд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд орон сууцны зориулалтаар “ Хийморь” цогцолборын  96 айлын орон сууцын 9 давхар 2ш барилга. 2008 онд Сүхбаатар дүүргийн 8-р хороонд худалдаа үйлчилгээний зориулалт  бүхий Оюутны худалдаа, үйлчилгээний төвийн 5 давхар барилга. 2008 онд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд конторын зориулалт  бүхий “Макс Цамхаг”  13 давхар оффисийн  барилга. 2008 онд   Хан-Уул дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалттай  “Хийморь 19”  цогцолборын 108 айлын 9 давхар 1, 2-р байрны  барилга.    2009 онд Хан-Уул дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалтаар  “Хийморь 19” цогцолборын 120 айлын 12 давхар 3-р байрны барилга. 2010 онд Баянзүрх дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалт  бүхий  “Хийморь 12”  орон сууцны 60 айлын 10 давхар  барилга.   2010 онд Сүхбаатар дүүргийн 7-р хороонд орон сууцны зориулалтаар “Хийморь 11”  цогцолборын  108 айлын 12 давхар 1-р  барилга.       Мөн одоогоор хараахан ашиглалтанд ороогүй байгаа ч  доорхи төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн  2010-2011 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 7-р хороонд орон сууцны зориулалтаар “Хийморь 11”  цогцолборын  108 айлын 12 давхар 2-р  барилга.       Баянгол дүүргийн 17-р хороонд  дэлхийн стандартад нийцсэн худалдаа үйлчилгээ, зочид буудал, орон сууцний  цогц байгууламж MAX CENTER-ийг сүндэрлүүлж байна. Энэхүү байгууламж  нь УБ хотын төв хэсэгт байрлан хүний бүхий л төрлийн  хэрэгцээг нэгэн дээвэр доороос  хангах  MALL-ийг сонгодог утгаар нь Монголд байгуулж буй анхны тохиолдол гэдгээр онцлог юм. Баянгол дүүргийн 17-р хороонд  орон сууцны зориулалтаар “Elegance town” 500 айлын 13 давхар 6 барилга. “Макс Өргөө” ХХК нь цонх хаалга болон модон эдлэл үйлдвэрлэдэг “Макс Цонх” үйлдвэр, зам засварын  “Арж Капитал” ХХК  зэрэг компаниудтай. “Топ бүлэг” хамгаалалтын алба Топ Бүлэг хамгаалалтын алба нь Макс Группын нэгжүүдэд хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2006 онд байгуулагдсан юм. Өнөөдөр тус компанийн хянан шалгагч болон хамгаалагчид нь нийт 28 обьектыг гурван байнгын болон нэг тусгай ангиар 24 цагийн турш хамгаалж байна. Бүх хамгаалагдсан обьектууд нь орчин үеийн хяналтын болон дохиоллын системээр бүрэн тоноглогдсон ба хамгаалалтын албаны ажилтан бүр тусгай хэрэгсэл болон зэвсгээр зэвсэглэгдсэн. Хамгаалалтын албаны тусгай шалгуурын дагуу 1-3 жилийн хугацаагаар цэргийн албыг хаасан алба хаагч нар ажилладаг ба ерөнхий хамгаалалт, тусгай хамгаалалт, хууль эрх зүйн сургалт дамжаанд сурч бэлтгэгдсэн.
дэлгэрэнгүй »

Евромебель

Макс групп анх нээгдсэн цагаасаа эхлэн Европын зарим орноос мебель тавилга импортлон худалдаалж тавилгын үзэсгэлэн худалдааг анх Монголд зохион байгуулж байснаас хойш Монголын зах зээл дээрх мебелийн худалдаанд анхдагч бөгөөд тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан. Одоо манай компани Герман, Франц, Бельги, Чех, Итали, Испани, Малайз зэрэг улсуудын пүүс компаниудтай хамтран гэр ахуйн болон албан тасалгааны тавилга, хивс хивсэнцэр, барилгын материалын импортын худалдаа эрхэлж байна. Мебель үйлдвэрлэл дээр дэлхийд алдартай Бельги улсынIdeal,ХБНГУ-ын Moebel Oase, Итали улсын LIsa, Intermobili, Spar, Bas Westwood компаниудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.
дэлгэрэнгүй »

Max Fashion Shop

Макс Группын Max Fashion дэлгүүр нь 2008 онд эрэгтэй эмэгтэй төрөлжсөн дэлгүүртэйгээр байгуулагдаж Дэлхийд алдартай Европын шилдэг брэндүүдийг худалдаалдаг томоохон компануудын нэг нь болсон.  Манай хамт олон  олны танил болсон  брэндийн, чанартай  хувцаснуудыг Монголынхоо зах зээл дээр, боломжийн үнээр нийлүүлэхийг зорин ажиллаж байна. 2010 оноос Улаанбаатар Их дэлгүүрийн 2-р давхарт MAX FASHION SHOP эрэгтэй салбар нэмэн үйл ажиллагаагаа өрөгжүүлсэн.   Дэлхийд танигдсан  шилдэг брэнд болох  Kaiser Design, Falke, Gardeur, Eterna, Hiltl, Bugatti, Basler, Schneiders, Ascot, Set, Oui, Betty Barclay, Brax,  Raphaela, NICE CONNECTION, Vera Mont, GilBret, Marcelino, Jobis  зэрэг Герман, Италийн дэлхийд нэртэй, 30 гаруй брэндийн хувцаснуудыг худалдаалж байна. Эдгээр брэндийн бараанууд нь яг тухайн улирлын шинэ урсгал, загварууд бөгөөд бид цаг тухайд нь оруулж ирдэг. Max fashion shop  ихэвчлэн ажил хэрэгч, нас тогтсон хүмүүст зориулсан, цэвэр бөс даавуу, ноос, ноолуур, торго болон бусад маш сайн чанарын материалаар хийсэн, өмсөхөд эвтэй, маш нарийн нямбай оёдолтой, товч, цахилгаан нь удаан эдэлгээтэй хувцаснууд зарж байгаа.
дэлгэрэнгүй »
Гэр олгов
Макс групп Лондонгийн олимпийн авар...
Макс Групп 8 дахь жилдээ хараагүй и...
Макс групп Шилдэг хандивлагчаар шал...
Макс Моол худалдааны төвийн анхны о...
Макс Групп 5 дахь жилдээ шинэ төрсө...
Асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг г...
Ирээдүй хойч үедээ ногоон ирээдүйг ...
дэлгэрэнгүй »

Макс цонх
Сүү ХХК
Супермаркет
Макс Фейшн шоп
Евро Мебель
Бараа бүтээгдэхүүнүүд
Макс Центр
Хэрэгжсэн төсөл
Хэрэгжиж буй төсөл
Макс Моол
Ramada
Макс и Пот
Берлин бургер
Будвейзер паб